ОЙН ЗУРВАС БОЛОН ЗАГЖУУЛСАН 315 ГА ТАЛБАЙГ МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2017-04-05  

“Монгол Солонгосын ногоон хэрэм” төслийн зүгээс Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байгуулсан 205 га ойн зурвас, загжуулсан 110 га талбай нийт 315 га талбайг Монгол улсын Засгийн газарт хүлээлгэн өгөх арга хэмжээ БОАЖЯ-ны Хаан танхимд боллоо. Тус арга хэмжээнд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг, болон төслийн багынхан оролцлоо.

Монгол улс, БНСУ-ын Засгийн газар хамтран 2007 оноос цөлжилтөөс сэргийлэх, шар шороон шуургыг багасгах зорилгоор “Монгол-Солонгосын ногоон хэрэм” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эхний үе шат арван жил үргэлжилжээ.

БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг “Монгол Солонгосын ногоон хэрэм” төслөөс хүлээлгэн өгч байгаа 315 га талбайд 2017 оны арчилгааны ажилд зарцуулагдах 142,5 сая төгрөгний  санхүүжилтийг олгохоор төлөвлөж байгаа бөгөөд 2018 оноос арчилгааны зардлыг улсын төсөв болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлээр болжээ. Монгол улсын Засгийн газар хүлээн авсан талбайг орон нутагт хүлээлгэн өгөх бөгөөд цаашид Ойн анги, ойн мэргэжлийн байгууллагууд, байгаль орчны чиглэлийн төрийн бус байгууллагууд, иргэд хариуцан ажиллах болно. “Ногоон хэрэм” төслийн хоёрдугаар шатны өөр нэг чиглэлийн ажил нь хүн ам нягт суурьшсан Улаанбаатар хотод 50 орчим га талбайд хотын ой байгуулах ажил юм” хэмээн онцоллоо.

2016 оны арванхоёрдугаар сард Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНСУ-ын Ойн ерөнхий газрын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсанаар тус төслийг 2017 оноос 2022 он хүртэл хугацаанд  хотын ой байгуулах, ойжуулсан талбай, ойн зурвас байгуулсан талбайг үе, шаттайгаар Монголын Засгийн газар хүлээлгэн өгөх гэсэн хоёр чиглэлээр үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ.

Төсөл хэрэгжих хугацаанд БНСУ-ын Засгийн газраас 12 сая орчим америк долларын хөрөнгө оруулалт, санхүүжүүлэлт хийгдэж Төв аймгийн Лүн суманд 20 га, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 24 га талбайд тус тус мод үржүүлгийн газрууд байгуулж, нийт 3,046 /нөхөн тарилт орсон дүн/ га талбайд ойн зурвас, заган ойн ойжуулалт хийсэн байна. Тарьсан модны амьдралт 80-90 орчим хувьтай байгаа. Цөлжилтөөс сэргийлэх, ногоон байгалийг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан сайн төсөл болсон хэмээн Өмнөговь аймгийн засаг дарга Н.Нранбаатар хэллээ.

Мөн тус 315 га талбайд 2,2 тэрбум төгрөгний үнэ бүхий мод, 570,2 сая төгрөгний үнэлгээ бүхий усалгааны иж бүрэн систем, дэд бүтэц, тоног төхөөрөмжтэй болжээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: БОАЖЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Маш сайн :Ийм төслүүдийг төр дэмжих ёстой ойжуулах хөдөлгөөнийг дэмжиж мод бүрийг үнэлж төр авдаг хууль гарга 2017-04-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?