БОГД ХАН УУЛАНД ҮҮРЛЭСЭН 200 ГАРУЙ НОХОЙГ УСТГАЖЭЭ

2017-04-07  

Богдхан уулын амуудад зэрлэгшсэн ноход элбэгшин зэрлэг амьтад барьж,  ууланд аялж буй иргэд рүү дайрсан явдал удаа дараалан гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргаас шуурхай арга хэмжээ авах үүрэг өгч,  Хот тохижилтын газар,  нийслэлийн Байгаль орчны газраас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран нохой устгалын ажлыг зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд энэ сарын 5-7-ны өдрүүдэд нийт 214 нохой устгажээ.

Богдхан уул нь улсын тусгай хамгаалалттай газар нутаг, бие даасан хамгаалалтын захиргаатай тул байгаль хамгаалал, биотехникийн арга хэмжээг нийслэл хотоос зохион байгуулах үүрэг хүлээдэггүй.  Гэвч нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс уг арга хэмжээг авсан байна.  

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2016  онд хийгдсэн агнуур зохион байгуулалтын тайлангийн зөвлөмж хэсэгт хот орчимд олноор сүрэглэн явж,  зэрлэг амьтдаар хооллодог болсон зэрлэгшсэн ноход устгах ажлыг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тусгагдсаны дагуу нийслэлийн ногоон бүсийн Их, Бага Баян, Ухаагийн өвөр,  Зүрх ууланд устгалын ажлыг өнгөрсөн оны 11, 12 дугаар саруудад зохион байгуулж байсан юм. 

Тархац нутаг нь хумигдаж буй зэрлэг амьтдыг хамгаалах зорилгоор нийслэлийн ногоон бүсийн ойд нохой,  мууртай аялахгүй, нохой төөрүүлж хаяхгүй, тэжээвэр нохойг сул чөлөөтэй тавихгүй байхыг нийслэлийн Байгаль орчны газар,  Хот тохижилтын газраас анхааруулж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?