Сүүлийн 3 жил дараалан телевизийн форум хийлээ. Технологийн шинэчлэл, шинэ шийдэл хийгдсэн байдаг. Зах зээл, харилцаа өөрчлөгдсөн байдаг. Гэтэл телевизүүдийн зүгээс ямар ч өөрчлөлт, шийдэл гаргасангүй" гэж Максима судалгааны төвийнхөн хэллээ. "Телевиз төдийгүй, бусад хэвлэл нь ч өөрцгүй, өөр хоорондоо ойлголцол муутай, нэгдсэн бодлогогүй, үүсээд буй зах зээлийн шинэ орчин нөхцөлд дасан зохицох хамтарсан шийдлээ олоогүй байгаа нь судалгаанаас анзаарагдлаа" гэж тэд дүгнэлээ. Тэгвэл "Иргэдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэл буурчээ" гэсэн ноцтой гэж хэлж болох судалгааны дүнг МОНГОЛ HD телевизээс 3 дахь жилдээ зохион байгуулж буй " МОНГОЛЫН ТЕЛЕВИЗҮҮДИЙН ФОРУМ"-ын үеэр Монголын хэвлэлийн Хүрээлэнгээс танилцууллаа. Судлаачид ийм судалгаа гаргаж, хэрэглэгчид бас тааруухан дүн тавьжээ. Монголын хэвлэл мэдээлэл бодлого чиглэлээ өөрчлөх болсон дохиог судлаачид өглөө, хэвлэлийнхээн !!!
С. ЭНХТҮВШИН