ХҮНИЙ ТӨЛӨӨ АНХААРАХАА БАЙЧИХСАН НИЙГЭМ ЮМ БИШ ҮҮ, ЭНЭ НИЙГЭМ ЧИНЬ

2016-02-27  

Булганы ээж Байгаль хэлэх үгээ олохгүй, хүрэх газар, хүлээн авах хүнгүй бүдчин явна. Өдрийн сонинд хандаж, ярилцлага өгөхдөө өөрийн эрхгүй ингэж хэлжээ. Үхтэл үр харам гэдэг. Шоронд хоригдсон охиныхоо төлөө өндөр настай Байгаль гуай хийж чадах юм байхгүй учир хэвлэлд л ханджээ. Түүнийг яах гэж хорив? Түүнийг холбоотой гэдгийг нь нотолсон зэрэг мэдээ мэдэгдэл одоохондоо алга. Сонгууль болгоноор Зоригийн хэрэг сөхөгддөг. Тэр жил Цагдаагийн дарга, хурандаа Мөрөн "Намайг сонговол би илрүүлнэ" гэх утгатай үгийг хэлээд л сонгогчийн дэмжлэгийг авч сонгогдож л байсан. Тэгээд л юу болсныг бид мэднэ. Энэ удаа бас л сонгуультай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Монголын Ардчилсан Холбоог байгуулсан, Ардчиллын алтан хараацайн нэг, Монголын төлөө гэх зориг, зүрх нь цохилсон Зоригтой дэр нэгтгэж, гэр бүл болсон Булган гэгч эмэгтэй нөхрөө амь үрэгдсэний 18 жилийн дараа шоронд хоригдлоо. Түүнийг тоож байгаа ч хүн алга байх шиг, тийм л аядуу. Ганц түүний эх л сэтгэлээ урж, охинтойгоо уулзах хүслээ илэрхийлэн хаалга болгоныг мөргөн яваа аж. Түүнийг туслаач гэсэн цөхөрсөн дууг CONTROL.MN сонсож, олон нийтэд бага ч болов мэдээллийг хүргэлээ.

 

 

Ц. ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
2 ардчилал клуб:Банзрагчийн Булган....үнэнг хэлээсэй...??? 2016-02-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?