“ХӨРС ХАМГААЛАХ” ӨДӨРТЭЙ БОЛЛОО

2017-04-19  

Улаанбаатар хотын хөрс, ус, агаар, орчны бохирдол тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа. НИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг Нийслэлийн “Хөрс хамгаалах” өдөр болгон зарлалаа. Түүнчлэн нийслэлийн “Хөрс хамгаалах” өдрийг жил бүр тогтмол тэмдэглэж, нийслэлийн хөрс, ус, агаар, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж, ажиллах аж.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын Тэргүүлэгчдээс Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай болон бусад хууль тогтоомжийг үндэслэн энэхүү шийдвэрийг гаргасан байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?