ЭРДЭНЭТ БОЛ МОНГОЛЫН СААЛИЙН ҮНЭЭ, МӨН САЙД ДАРГА НАРЫН Ч СААЛИЙН ҮНЭЭ

2016-02-29  

Монгол улсын ерөнхийлөгч Н. Багабанди, ГОК-ын дарга Ш. Отгонбилэг нар үй зайгүй найз нар байсныг монголчууд бултаараа мэддэг. Ерөнхий сайдыг томилоход Монгол улсын ерөнхийлөгчийн зөвшөөрлийг заавал авдаг. Үе үеийн ерөнхийлөгч, томилогдох ерөнхий сайдаас "ганцхан" асуулт асуудаг. Энэ бол " Та энэ хүнийг ГОК-ын даргаар ажиллуулах уу? " гэдэг асуулт мөн тулгалт юм. Үүнийг давсан хэн ч ерөнхий сайд болдог. Ингэж Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар орооцолддог. ЭРДЭНЭТ үйлдвэрийн даргаар томилогдох нь ерөнхий сайдын суудалтай ч тэнцэнэ гэж ярих үе байлаа. Н. Багабанди ба түүний тамгын газрын дарга С.Баяр нартай холбоотой Балкашийн асуудал нэг хэсэг хэвлэлээр гараад намдсаныг санах нь санаж л байгаа болов уу. Н. Энхбаяр ерөнхийлөгч мөн л бөмбөлөгний асуудлаар хутгалдаад авсан. Олон олон сайд нарын нэр ус тэнд бий. Үнэндээ ЭРДЭНЭТ үйлдвэр бол монголын ч, сайд дарга нарын ч шахааны бизнесийн талбар.

 

Т.ГАЛСАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?