Улс төрчид эрх мэдэл, мөнгөтэйгээс гадна, бас дор бүрнээ зэвсэгтэй. Тэр нь телевиз, радио, сонин хэвлэл, сайтууд юм. Тархи угаана гэдэг маш операция байдаг. Түүний тулд эдийн засгийн хувьд алдагдалтай ч, улс төрийн зорилгоор барьж байдаг. Ёстой л зуун жил тэжээж, нэг өдөр хэрэглэнэ гэдэг шиг. Ялгаа нь, улс орныхоо эх ашгийн төлөө биш, хувийн эрх ашгийн төлөө гэдгийг саначихаарай. Дээрх эздийн хуваарилалтад бага зэргийн андуурал, өөрчлөлт байгааг дурдах нь зөв болов уу. Тухайлбал, Хүрэлсүх "Шинэ Монгол" ТВ-ийг олон жилийн өмнө орхисон бол, З.Энхболд аль ч телевизэд хувь эзэмшдэггүй. З. Энхболд бол өөрийн гэсэн телевизгүй цорын ганц улс төрч. Зарим хүмүүс түүний нэрийг өөрийнхөө телевизтэй уях нь бизнесээ урагшлуулахад ашигтай гэсэн үүдэл байхыг үгүйсгэхгүй. Улс төрд байгаа, улстөр лүүгээ орох хүсэлтэй хүмүүс ТЕЛЕВИЗ-тэй болохыг мөрөөддөг зам мөр бий болжээ.
Ц. ХИШГЭЭ