ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ САН 20 НАС ХҮРЧЭЭ

2016-02-29  

Данийн олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монголд чөлөөт, хараат бус хэвлэлийг хөгжүүлэх зорилгоор бий болсон ДАНИДА хэвлэх үйлдвэр 20 нас хүрчээ. Ил товчоо, Хөх толбо, Сэрүүлэг, Ардчилал зэрэг олон сониныг эдийн засгийн хувьд бэхжиж, хөл дээр босгосон түүхтэй үйлдвэр өнөөдөр ч үр ашигтай ажилладаг. " Хүн болгон асуудаг. Энэ хэний өмч вэ ? гэж. Шилжилтийн үед өөртөө шилжүүлэх хандлага ч зарим улс төрчдийн зүгээс анзаарагдсан. Би ганцхан хариулт хэлдэг. Энэ бол хэн нэгний өмч биш, харин Монголчуудын өмч " ингэж тус төслийн удирдагч, Данийн сэтгүүл зүйн сургуулийн гадаад харилцааны хэлтсийн дарга Ёрген Рийнгаард хэллээ. Хүлээн авалтад анхны ерөнхийлөгчөөс гадна, хэвлэл мэдээллийнхэн байлаа.

 

Ц. ЭНХМЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Чөлөөт хэвлэл сан үүсэн байгуулагдсаны 20-н жилийн ойн мэндийг хүргье. Цаашдын ажилд нь амжилт, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе. 2016-03-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?