ХУВИНТАЙ ЦЭВЭР УС, АЛЧУУР БАЙХАД Л БОЛОО, БИ ОРЛОГОТОЙ

2016-03-02  

Хаврын урь орсон өдрүүд тохиож байна. Дээгүүрээ сонгуулиар амьсгалж байгаа бол доогуураа ажил эрхлэх, орлоготой болох гэж чармайж байна. Нэрээ хэлэхийг хүсэхгүй байгаа энэ залуу ажил хийхээс бол ичихгүй байгаа. Дулаарсан хоёр өдөрт нийтдээ 10 гаруй машин угаагаад амжсан байна. Нэг машиныг 10000 төгрөгөөр угаах түүнд хувин, цэвэр ус, алчуур байхад л хангалттай гэнэ. Одоохондоо машин угаагч нар олноор гарч эхлээгүй тул ажил булаацалдахгүй амар байна гэж тэр хэллээ. Тэтгэврийн өндөр настай эмээ, одоохондоо ажилгүй байгаа ээж, сургуульд сурдаг 2 дүүгээ дэмжих хүн нь би. Өвөл янз бүрийн ажил хийсэн. Ямар ч гэсэн ажилтай л бол орлоготой. 1 машин угаахад 30-40 минут зарцуулдаг. Ойролцоох албан байгууллагаас ус авах, бохир усаа асгах зөвшөөрөл авах л чухал байдаг. Хаврын өдөр учир 11 цагаас оройн 18 цаг хүртэл ажиллах боломжтой гээд дараагийн машинаа угаахаар одлоо. Ажил хийвэл ам тосдоно .

 

Ц. МЭНДБАЯР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?