ШУУГИАД БАЙСАН КАЗИНОГИЙН ХУУЛЬ ХААЧИВ АА?

2016-03-02  

Монголд КАЗИНО хөгжүүлбэл аялал жуулчлал хөгжинө. Аялал жуулчлалын хөгжлийг дагаад ажлын байр нэмэгдэнэ. Түүнийг дагаад орлого өснө. Монголын эдийн засагт нөлөөлөхүйц хэмжээний төсвийн орлого нэмэгдэнэ гээд л ам уралдаад байсан эрхмүүд хааччихаа вэ? Биднийг эргэлзээд, шийдвэрээ хойш урагш нь тавьж байх зуур, Монголоор дүүрэн жижиг сажиг гэлгүй тоглоомын газрууд ажиллаад, ашиг орлогоо өөр зуураа аваад байгаа юм биш үү. Монголчуудын ажиллуулдаг хэд хэдэн жижиг сажиг тоглоомын газрыг өнгөрсөн долоо хоногт цагдаагийнхан илрүүлсэн байна. Цаана нь ч байж таараа. Хууль бус үйл ажиллагааг илрүүлж, зогсоож буй цагдаагийнхандаа талархая. Монголчуудаас гадна, хятад, солонгос иргэд тоглоомын газар эрхлэх нь бий гэж мэдээлдэг. Түүний зэрэгцээ, нийслэлд гадны хөрөнгө оруулалттай нууц тоглоомын газрууд эртнээс ажилласан тухай монголчууд ам дамжин ярьдаг. VIP club нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Гишүүнчлэлтэй учир тийшээ, энгийн иргэн байтугай цагдаа, хууль хяналтынхан ч шагайж чаддаггүй гэх нь бий. Тэд рулет, баккарат зэрэг казиногийн бүх төрлийн тоглоомыг тоглуулдаг, хамгаалалт сайтай гэдэг байсан. Олны яриа ортой гэдэг. Ийм зохион байгуулалт өндөртэй тоглоомын газар өнөөдөр ч үйл ажиллагаагаа явуулж байхыг бас үгүйсгэхгүй. Тийшээ яаж орж, тэдний үйл ажиллагааг хэрхэн таслан зогсоох вэ, хэрвээ ажиллаж байвал. Шаардлага, хэрэгцээ байгаа л учраас оршин тогтноод байж таараа. Улс минь бодлогоо гаргаад КАЗИНО-гоо байгуулбал хойш тавилгүй байгуулаад, хяналтаа тавиад явбал улс орны эдийн засгийн хөгжилд түлхэц өгөх юм биш үү. Энэ парламентийн шуугиулсан сэдэв бол яах аргагүй Казиногийн хууль байсан. Хаврын чуулганаар бүрэн эрхээ дуусгавар болгох энэ парламентийн хэлэлцэх асуудлын жагсаалтад энэ асуудал лав л тусгагдаагүй санагдана. Уул нь дан улс төр хийлгүйгээр, бас эдийн засгаа өндийлгөх нэг ч гэсэн зоригтой алхам улс орныхоо төлөө хийвэл яасан юм бэ? гэж санах юм.

 

Д.ГАЛСАНДОРЖ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?