“ТАРЬЦ СУУЛГАЦЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА 2017” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2017-05-05  

Энэ сарын 13, 14-нд тохиох “Мод тарих өдөр”-ийг өдрийг угтан  “Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа 2017” арга хэмжээ Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны 1-р давхрын үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас зохион байгуулж буй тус үзэсгэлэн гол зорилго нь нэг модны экологи, эдийн засгийн үнэ цэнийг иргэдэд ойлгуулан, экологийн боловсролыг дээшлүүлэх замаар улсын хэмжээнд нэг саяас доошгүй мод тарьж, ургуулахад оршиж байгаа юм.

Тиймээс үзэсгэлэн худалдааны үеэр мэргэжлийн байгууллагууд иргэдэд мод, жимс жимсгэнэ, таримал ургамлыг хэрхэн арчилж ургуулах талаар зөвлөгөө мэдээлэл өгдөг уламжлалтай.  Үзэсгэлэнд төрөл бүрийн мод, цэцэг, жимс, жимсгэнийн тарьц, суулгац, үр тавигдсанаас гадна тэдгээрийг арчлах багаж, хэрэгсэл, бордоо гэх мэт олон нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэгджээ.

Уг арга хэмжээ ирэх амралтын өдрүүдэд үргэлжлэх бөгөөд энэ бямба, ням гаригт Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордныг зорьсноор хашаандаа мод тарих, ажлын ширээгээ гоёмсог цэцгээр гоёх, эсвэл үр хүүхдийнхээ өсөн торниж буй орчин цэвэр агаар бэлэглэх тарих модны үр үрсэлгээ, тарьц суулгацыг хямд үнээр худалдан авах боломжтой юм байна. Үзэсгэлэн худалдааны нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Алтангэрэл, Монгол Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн ерөнхий захирал Чой Сү Жон болон “Ойн судалгаа хөгжлийн төв”-ийн захирал Д.Мөнхбат нар оролцлоо.

 

 

ЭХ СУРВАЛЖ:БОАЖЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ZUNDUI:SAIHAN MOD BUTNII VRSELGEE AVYA DAA6UNE HYAMD BVAL!!!!!! 2017-05-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?