ХУРАНДАА НАР БАЯРАА ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

2016-03-02  

Улсын Бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны энэ өдөр Монгол Улсад хурандаа цолыг олгож эхэлжээ. "Монгол хурандаа" нийгэмлэгээс зохион байгуулсан хурандаа цол олгож эхэлсний түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Хил хамгаалах ерөнхий газрын орлогч дарга, бригадын генерал Ч.Сайнтөр нарын цагдаа, онцгой, тагнуул, шүүхийн шийдвэр биелүүлэх газрын удирдах албан тушаалтнууд болоод хурандаа цолтнууд оролцов. Тэд Л.Дандар баатрын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагын цэргийн алба хаагчдаас хурандаа цолыг анхлан 1936 онд, цагдаагийн алба хаагчид хурандаа цолыг 1950 оноос, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид хурандаа цолыг 1964 оноос, онцгой байдлын байгууллагын алба хаагчид хурандаа цолыг 1971 оноос эхлэн олгож эхэлсэн байдаг. Өнөөдөр хурандаа цолтой 3000 гаруй алба хаагч байгаа гэх тойм судалгаа бий.

 

Д. ТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?