Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах "Нарантуул" Олон Улсын худалдааны төвд шөнийн 02 цагийн үед гал гарчээ. Галын шалтгааны талаар ОБЕГ-аас тодруулахад, “Нарантуул захын задгай буюу торго бөс бараа, гадуур хувцас, комиссын бараа, туслах материал худалдаалах хэсэгт гал гарсан. Галын дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт шөнийн 03:36 цагт галын дуудлага ирсэн. Дуудлагын дагуу анги бүрэлдэхүүн шуурхай ажиллаж галыг бүрэн унтраасан. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна” гэсэн хариултыг өглөө.
Нарантуул худалдааны төв өмнө хоёр ч удаа галд автаж байсан юм. 2013 оны наймдугаар сарын 22-нд "Нарантуул" олон улсын худалдааны төвийн хүнсний захад гал гарч бүхэлдээ шатаж байсан бол 2015 аравдугаар сарын 5-нд "Нарантуул" худалдааны төвийн нийтийн бие засах газарт гал гарч нэлээд хэмжээний эд зүйл шатсан байдаг юм.
Д. ТҮВШИН