Ш.САЙХАНСАМБУУ ШУУД ҮЗЭХИЙГ ХҮСЛЭЭ

2016-03-03  

Өнгөрсөн шөнө “Наран туул” ОУХТ-д дахин гал гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Одоогоор тус худалдааны төвд шинжээчид ажиллаж байгаа бөгөөд цагдаа нар хамгаалалтад авчээ. “Наран туул” захын галын асуудал өнөөдөр сошиал ертөнцийн хамгийн халуун сэдэв болж байна. Байнга гал гардаг, гарахдаа үүрээр гардаг нь ихээхэн сонирхол татаж байгаа талаар жиргэцгээж байна. Энэ талаар тус худалдааны төвийн эзэн Ш.Сайхансамбуу өөрийн твиттер хуудсандаа ийн жиргэжээ. "Нарантуул бол миний зах биш Нарантуул бол олон хүний амьдралыг авч яваа ажил хөдөлмөр, аз жаргал буцалсан газар. Би хэн шатаагаад байгааг мэдэж байна. Намайг чадах гээд байгаа бол надтай шууд үз. Битгий амьдрах гэж хөдөлмөрлөж яваа хүмүүсээр тоглоод бай. Тэдний ард үр хүүхэд гэр бүл нь бий" гэсэн байна. Нарантуул зах өнөөдөр ажиллахгүй бөгөөд хэзээнээс үйл ажиллагаагаа хэвийн явуулах нь тодорхойгүй байна.

 

Д. ТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
С.Раднаабазар:Үнэхээр ийм байдаг бол хөгийн байна. Зориудаар шатаадаг, сүйтгэдэг эзнийг олж хатуу цээрлүүлэх хэрэгтэй 2016-03-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?