ТОРОНТО-2016 ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ФОРУМД ОРОЛЦОХООР МОНГОЛЧУУД КАНАДЫГ ЗОРИЛОО

2016-03-03  

Жил бүрийн 3-р сарын эхний долоо хоногийн БЯМБА,НЯМ гарагт ТОРОНТО-гийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болдог уламжлалтай. Анх Канадын жижиг хайгуулчдын санаачилгаар эхэлж 1992 онд эхэлж байсан энэ арга хэмжээ Олон улсын хэмжээний хөрөнгө оруулагчдын томоохон чуулга уулзалт болтлоо өргөжсөн байна. Хувьцааны тоглогчид, нөөц ихтэй томоохон ордыг зарах, худалдан авах хүмүүс, нэмэлт хөрөнгө оруулалт хайж буй бизнесийнхнийг нэг дор цуглуулдаг энэ чуулга уулзалтад монголчууд жил бүр оролцож ирсэн. Энэ удаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга Д.Үүрийнтуяагаар ахлуулсан 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй томоохон төлөөлөгчид Торонтог зорилоо. Засгийн газрын зүгээс 30, хувийн хэвшлээс 20 бизнесмен оролцсон. Монголын засгийн газар чуулга уулзалтад ихээхэн ач холбогдол өгч, холбогдох зардал мөнгийг төсвөөс гаргажээ. Чуулга уулзалтад монголчууд өөрийн гэсэн талбай авсан бөгөөд, шинээр илрүүлсэн арвин нөөцтэй орд, хайгуул хийхэд нэмэлт хөрөнгө оруулалт шаардагдаж буй орд, мөн хөрөнгө оруулагчдыг татах бодлого, тэднийг татсан хууль эрх зүйн таатай ямар орчин бүрдүүлсэн зэргээ танилцуулдаг уламжлалтай юм байна. Торонтогийн чуулга уулзалтаас. Фрийдман гэгч Монголын Оюутолгойн хөрөнгө оруулагч болж байсан гэж мэргэжлийн хүмүүс мэдээлж байна. Ямар үр дүнтэй явсныг ирэхээр нь дуулгая даа.

 

Ц.ХИШГЭЭ

 

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?