БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫХАН СЭЛБЭ ГОЛЫН ЭРГИЙГ НОГООРУУЛЛАА

2017-05-15  

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлын хүрээнд жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн амралтын өдрүүд бүх нийтээр мод тарих өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Өнгөрсөн амралтын өдөр Монгол орон даяар мод тарих хөдөлгөөн өрнөсөн. Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажилчин, албан хаагчид уламжлал ёсоор Бэлх дэх “Ойн судалгаа, хөгжлийн төв” буюу Сэлбэ голын эрэгт мод тарилаа.

Энэ арга хэмжээг 2010 оноос хойш зохион байгуулах болсон. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд тарьсан модоо арчилж, жилийн бүрийн "мод тарих" өдрүүдэд ногоон төглөө өргөжүүлж ирсэн учраас сэлбийн эрэгт тулжээ. Энэ хаврын тухайд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж тэргүүтэй урлаг, спортынхноос гадна “Мото” клубын залуус, бага сургуулийн сурагчид гэх мэтээр нийгмийн бүхий л төлөөлөл нийслэл хотоо ногооруулах үйлсэд гар бие оролцлоо. Мод тарихаар ирсэн зочид ч мод тарих арга хэмжээ жилээс жилд өргөжиж буйг хэлж байсан. Арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг нээж, үг хэлсэн бөгөөд нэг мод тарих нь 100 жилийн хөдөлмөр байдгийг тэмдэглэсэн. Тиймээс бидний үеийнхний тарьсан мод үр хойчдоо өвлүүлж буй хамгийн том баялаг гэдгийг онцолсон юм.     

 

 

 

ЭХ СУРВАЛЖ:БОАЖЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:selbe gol saihan l bolj bna 2017-05-15
zochin:gol usaa sain harlah heregtei 2017-05-15
zochin:a,idraliig tetgegch usgui bol amidral hgui shuu dee 2017-05-15
zochin:mo ni urgaasai daa 2017-05-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?