ЦАСАН ШУУРГАНД ТӨӨРСӨН ИРГЭДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2016-03-04  

Одоогийн байдлаар долоон  аймгийн 20 суманд байгалийн онц үзэгдэл болж байна. Тодруулбал, Архангай аймгийн Хашаат сум, Баян-Өлгий аймгийн Буянт, Бугат сум, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Завхан аймгийн Асгат, Баянхайрхан, Дөрвөлжин, Завханмандал, Нөмрөг, Отгон, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Тэс, Улиастай, Шилүүстэй, Эрдэнэхайрхан сум, Өмнөговь аймгийн Сэврэй сум, Увс аймгийн Давст сумдад цас ихээр унаж, цасан шуургатай байна.

Цасан шуурганы үеэр сураггүй болсон 83 иргэнээс 53 иргэнийг эсэн мэнд олж, 30 иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ. Улаанбаатарын хувьд одоогоор 22-ын товчоонд замын нөхцөл хүнд, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа бөгөөд хотоос гарах хөдөлгөөн нээгдээгүй хэвээр байна.

 

А.ТҮВШИН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?