БОАЖЯ-НЫХАН ЭРДЭМТЭН, СУДЛААЧИДТАЙ ӨРГӨН ХҮРЭЭНД ХАМТАРЧ АЖИЛЛАНА

2017-05-17  

Байгаль орчин,  аялал жуулчлалын яамыг төлөөлж, сайд Д.Оюунхорол,  Шинжлэх ухааны академийг төлөөлж ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл нар  хамтран ажиллах  санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх А.Тунгалаг, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Г.Нямдаваа, Цэвэр технологи, хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг, Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн захирал Я.Адьяа, Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан,  Академийн ерөнхийлөгчийн туслах  Д.Дөлгөөн болон  яамны бусад газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд  оролсон юм.

Санамж бичгийн хүрээнд  Монгол орны байгаль орчин, байгалийн нөөцбаялгийг хамгаалах, нөөцийг тогтоох, зохистой ашиглах, ногоон хөгжлийг дэмжиж, цэвэр технологи, байгаль орчинд халгүй үйл ажиллагааг дэмжих бодлого боловсруулж хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны судалгааны ажлын үр дүн, мэдээ, баримтыг үндэслэл болгох, байгалийн нөөцийн олон жилийн  төлөв байдлын судалгааг нийгэм, эдийн засгийн харилцан хамааралтай  уялдуулан  хийх, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж илтгэл хэлэлцүүлэх  зэрэг  тодорхой арга хэмжээнүүдийг хамтран  хэрэгжүүлэх юм.

Үйл ажиллагааны үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хэлсэн үгэндээ эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны байгууллагын хийсэн судалгааны ажлын үр дүн, үйл ажиллагааг яамны бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд тусгаж улам нягт хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг дурьдаад, өмнө нь ч Шинжлэх ухааны академи, түүний харьяа байгууллага,  хүрээлэнгүүдтэй  байнга  хамтран ажиллаж ирсэн гэдгийг онцолсон.

Харин Шинжлэх ухааны академийг төлөөлж ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл “Байгаль орчны салбарт тулгамдсан асуудлыг шийдэх болон байгалийг танин мэдэх нь шинжлэх ухааны оролцоогүйгээр хөгжихөд бэрх. Эрдэмтдийнхээ нөөц бололцоог ашиглаж, өргөн хүрээнд хамтарч ажиллахаар болсон БОАЖЯ-ныхандаа талархал илэрхийлье. Энэ хүрээнд манай эрдэмтэд БОАЖЯ-ны захиалгаар байгаль орчны сүүлийн 30 жилийн динамикийг харуулсан 5 боть ном гаргахаар ажиллаж байна” хэмээлээ. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?