НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУД СЭТГҮҮЛЧДЭД АЖЛАА ТАЙЛАГНАВ

2016-03-04  

Үндэсний сэтгүүлзүйн салбар үүсэж, хөгжсөний 103 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран “Ил тод нээлттэй Улаанбаатар” форумыг Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн нутгийн захиргааны байгуулагын удирдлага, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцсон.

“Ил тод нээлттэй Улаанбаатар” форумын ёслолын арга хэмжээг Улаанбаатар хотын дөрвөн жилийн ажлыг тайлагнасан видео киногоор эхлүүлэн, нийслэлийн удирдлагууд нээн үг хэлж, 2012 оноос хойш хийсэн ажлаа тайлагнан санал бодлоо солилцлоо.

 “Мөн салбартаа амжилттай ажилласан сэтгүүлчдэд, Нийслэлийн болон Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шагналыг гардууллаа.

Арга хэмжээний үеэр нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулж, ёслолын арга хэмжээний төгсгөлд тунхаг бичиг гаргалаа.

 

Ц. ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?