ТАВАН ХУВИЙН ХҮҮТЭЙ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЖУРАМ БАТЛАГДЛАА

2016-03-04  

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэж, “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг баталлаа.

Уг журамд зааснаар эхний ээлжинд : Шинэ суурьшлын бүс, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, Нийслэлийн алслагдсан гурван дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт баригдсан орон сууцнаас худалдан авсан тохиолдолд таван хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой юм байна.

Харин нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан орон сууцнаас таван хувийн хүүтэй зээлээр хэрхэн худалдан авахыг зохицуулсан журмыг удахгүй батлах ажээ. Мөн үүнтэй цуг өмнө нь найман хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн зээл таван хувь руу шилжих журмыг тодорхой болгох юм байна. 

 

А.ТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?