САЙН ДУРААРАА НЭГДСЭН ЗАЛУУС ЦАСАНД БООГДСОН 244 ХҮН, 98 МАШИНЫГ ГАРГАЖЭЭ

2016-03-05  

Өнгөрөгч шуурганаар Монголын "Ланд круйзер,  Hilux, Prado, 4 runer, Nissan Patrol Y60, Mitsubushi Pajero" клубүүдын залуус 47 автомашин 102 хүний бүрэлдэхүүнтэйгээр аврах баг болон ажиллаж, цасанд боогдсон 98 машинтай 244 иргэнийг аварчээ. Тэд ОБЕГ-аас ирсэн мэдээллийн дагуу зуслангийн чиглэл болон Төв аймаг, Дархан, Эрдэнэтийн чиглэлд  гарсан яаралтай тусламжинд явсан байна.

Мөн цасан шуурганы улмаас хөдөө орон нутгийн зам дагуух зочид буудлууд ачаалалаа дийлэхгүй, хүндхэн нөхцөл байдал үүсчээ. Зарим газрууд хүлээлгийн өрөө болон караокеныхоо өрөөг түрээслэхэд хүрсэн байна. Энэ үеэр нэг ортой өрөө 80 мянга болж өсчээ.

 

А.ТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?