БАРИМТАА БҮРТГҮҮЛЖ ХОНЖВОРОО АВАХЫГ УРИАЛЖ БАЙНА

2016-03-05  

НӨАТ тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор иргэд бараа үйлчилгээ худалдан авсан баримтаараа сугалаанд оролцох эрхтэй болсон. Он гарснаас хойш таван удаагийн сугалааны тохирол явагдаж, нийт шагналын сан нэг тэрбум төгрөг болоод байгаа хэдий ч сугалаанд хожсон иргэд баримтаа бүртгүүлж, баталгаажуулаагүй байсаар байна.

/ Нийт 5 удаагийн сугалааны мөнгөн дүн /

Иймээс НӨАТУС төслийнхөн журмын дагуу сугалааны азтануудаа гурван сар хүлээнэ гэлээ.  Анхны тохирлоор иргэд маань 36 сая төгрөг хожсон хэдий ч одоогийн байдлаар 5 сая төгрөг л азтанууддаа очоод байгаа ажээ. Энэ удаагийн сугалаанд нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 29-ний хооронд хэвлэгдсэн баримтуудыг оролцуулах болсон бөгөөд 16,000 гаруй азтан тодорно гэж тооцоолж байгаа ажээ.

Гар дээрээ байгаа баримтаа бүртгүүлэх боломжгүй эсвэл мэдэхгүй байгаа иргэд хамгийн ойр байгаа татварын байгууллага дээр очиж зөвлөгөө аваарай. Харин сугалааны тохирол үзсэн, азтан болсон гэдгээ мэдэж байгаа бол ГТЕГ-ын 8 дугаар давхарт баримтаа авч ирээд хонжвороо баталгаажуулах боломжтой ажээ.

Дараагийн сугалааны тохирол энэ Ням гарагт /2016.03.06/ болж, МҮОНТ 19:30 цагаас шууд дамжуулан хүргэнэ. 

 

Ц. ХИШГЭЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?