ТОМ ОВРЫН НАРСАНД ДУСЛЫН ШИНГЭН ЗАЛГАЛАА

2017-05-30  

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдолт, дуу чимээг багасгах тоос тоосонцорыг багасгахад ногоон байгууламжийн ач холбогдол маш өндөр. Гэвч 1.3 сая хүн амтай их хотын хувьд 220га цэцэрлэгжсэн талбайтай гэдэг бол 1 хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ олон улсын жишгээс 4-5 дахин доогуур байгаа юм. Иймд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь Улаанбаатар хот анхаарал хандуулах ёстой  тулгамдсан асуудлын нэг юм.

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд стандартын тарьц суулгацын тоо хэмжээ бага, аж ахуй нэгжийн мэргэжлийн боловсон хүчний тоо  хүртээмж зэрэг нь чухал юм.

Улаанбаатар хотыг богино хугацаанд ногоон массыг нэмэгдүүлэхэд том оврын тарьц суулгацын тоо хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Гэвч том оврын мод тарихад олон улсад 2.5м дээш өндөртэй моддыг ургуулахад эрсдэлтэй гэж үздэг. Тиймээс 2.5м дээш өндөртэй модонд салхи, нарны шууд тусгалаас хамгаалж халхавч барьж тодорхой хугацаанд дуслын шингэн залгах зэргээр анхаардаг.

Улаанбаатар хотод том оврын мод тарьж ургуулахдаа нэг жилийн арчилгаатай байсан хүлээж авсан байгууллага цааш арчилдаггүйгээс өргүй зардал болж байжээ.

2016-2020 оны засаг даргын мөрийн хөтөлбөрийн Зүүн хойд Азийн жишиг ногоон хот болгох ажлын хүрээнд 2016 оны намрын тарилтнаар 380ш, 2017 оны намар хавар 1735ш мод таригдаад байна. Гүйцэтгэгч байгууллага болох шалгарсан 3 байгууллага нь 3 жилийн арчилгааны ажлыг хийж хүлээлгэх өгөх юм.

Том оврын шилжүүлэн суулгасан Нарс модонд дуслын шингэнийг  залгаад байна. Дуслын шингэнийг өтөлсөн хатаж байгаа, шилжүүлж суулгасан модонд, шарлаж өнгө хувирсан модонд хийдэг.

Дуслын шингэнийг өнгө хувирч байгаа шилмүүс шингэрсэн, нахиа дутуу хөөсөн, шилмүүсний өнгө хувирсан 50ш модонд түүвэрлэн залгаад байгаа бөгөөд иргэд олон нийт сонирхож хөндөхгүй байхыг анхааруулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?