ТАРВАГАНЫ ХУУЛЬ БУС АГНАЛТЫГ ЗОГСООХЫГ УРИАЛЖ ХӨШӨӨ БОСГОВ

2017-05-30  

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” МОН/13/303 төслийг хэрэгжүүлж буй. Тэгвэл энэхүү төслөөс санаачлан Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газартай хамтран Дорнод аймгийн Баян-Уул суманд Идэвхтэн байгаль хамгаалагчдын хяналт, шалгалтын үр дүнд хураагдсан 213 хавхыг ашиглан тарваганд зориулсан хөшөө босголоо.

Энэхүү хөшөө нь тарваганы хууль бус агналтыг зогсоох, тоо толгойг өсгөж амьдрах орчныг хамгаалах, уг амьтнаар бахархах нутгийн иргэдийн сэтгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой аж. Хөшөөний дизайн, болон угсрах ажлыг Дорнод аймгийн Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн багш, оюутнууд хийж, тус төслөөс санхүүжүүлэн гүйцэтгэсэн байна.

Хулгар шар буюу тарваганы тоо толгой сүүлийн жилүүдэд эрс буурч байгаа. Мөн тэдний амьдрах нутагшилт ч тэр хэрээр хумигдсаар байгаа юм. Тэр үүднээсээ БОАЖЯ-наас тодорхой ажлуудыг зохион байгуулж, нийслэлийн ногоон бүсээс тодорхой тооны тарвагыг хөдөө орон нутаг болон бусад газарт нүүлгэн шилжүүлсээр байгаа билээ.

Тарваганы хувьд газар доошоо гурван метр нүүх ухаж амьдардаг. Энэ нь хөрсний бүтцэд маш сайнаар нөлөөлдөг гэж мэргэжлийн хүмүүс үздэг. Мөн тэрхүү ухсан нүх нь зарим ан амьтан, мод ургамлын амьдрах нөхцөл болдог байна. Тиймээс тарваганы тоо толгойг өснөх, хууль бус агналтын эсрэг холбогдох албан байгууллагууд төдийгүй иргэд, олон нийт ч анхаарах цаг болсныг энд тодотгоё. 

 

 

ЭХ СУРВАЛЖ:БОАЖЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?