МОНГОЛЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ АМЬД "БУРХАН" О.ЧУЛУУНБАТ ТЭНГЭРТ ХАЛИЛАА

2016-03-06  

Нийт монголчуудын дунд банкны Чулуунбат, теннисчидийн хүрээнд ерөнхийлөгч Чулуунбат гэж өргөмжлөгддөг Очирбатын Чулуунбат хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Тэрбээр хүнд өвчин тусаж, сүүлийн жил гарны хугацаанд тасралтгүй эмчилгээ хийлгэж, эмнэлэг, эмч нарын хараа хяналтанд байсан юм. Хамгийн сүүлд, Японы Нагоя хотод эмчлүүлж байгаад, уржигдар эх орондоо ирсэн тухай ойр дотны хүмүүс мэдээлж байна. Эх орондоо ирсэн түүнийг 3-р эмнэлэгт хэвтүүлж үргэлжлүүлэн эмчилсэн бөгөөд 2016 оны 3-р сарын 06-ны өглөөний 05.00 цагт амьсгал хураалаа гэж мэдэгдлээ. Түүнийг нас барсантай холбогдуулан ширээний теннисний ОЧ төв клубт зохиож байсан сонирхогчдын тэмцээнийг зогсоосон байна. Хорвоог орхисон З-р сарын 06 -ны энэ өдөр ширээний теннисний дэлхийн аваргын финалын тоглолт болно. Теннисний хамгийн том үйл явдал энэ л өдөр өрнөх болно. Энэ өдрийг теннисчид балжинням, дашням давхацсан өдөр гэж зүйрлэх дуртай. Дэлхий нийтээр ширээний теннисээр амьсгалсан энэ өдөр монголын теннисний "бурхан" халилаа. Монголын ширээний теннисчдийн "амьд бурхан" болсон О. Чулуунбатыг таалал төгссөнд түүний гэр бүл,үр хүүхэд, ах дүү, ойр дотнын хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

 

МОНГОЛЫН ШИРЭЭНИЙ ТЕННИС СОНИРХОГЧИД

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО:ГҮН ЭМЭГНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ. УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ. Монголын Волейболчдын нэрийн өмнөөс . 2016-03-07
lkhagvaa:Um sain amgalan boltugai 2016-03-07
bat:Үхэнгүүт нь л нэг их Амьд бурхан энэ тэр гэж гэнэ. Амьдад нь юу гэж нулимж байсан бол доо та нар. 2016-03-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?