ТУУЛ ГОЛ ХОГИЙН ЦЭГ БОЛЖЭЭ

2017-06-10  

Улаанбаатар хотод ҮСАХ, ҮЦХ-ээс өөр иргэл амарч зугаалах газар байдаггүй. Тиймдээ иргэд хүүхэд багачуудаа салхилуулахын тулд Туул голын эрэг барааддаг. Гэвч өнөөдөр Туул гол хогондоо дарагджээ.

Туул гол дагуу сэрүүцэж амрахаар хүмүүс хогтойгоо зэрэгцээд сууж байна. Уг нь тэд хогон дунд бус эрүүл цэвэр агаарт салхилах гэж гарч ирдэг.  Гэвч Туул гол дан ганц хогийн цэг бус жорлон болсон гэхэд хилсдэхгүй. Учир нь Туулын бургас руу оронгуут ялгадасны эхүүн үнэр ханхалж, бут болгоны дор 00-ийн цаас хөглөрч байна.

Хамгийн гол нь монголчууд бид байгаль дэлхийгээ хайрлах ухамсаргүй байгааг эндээс харж болох юм. Харин энэ байдлаас болж жилээс жилд ширгэж татарч байгаа дээрээ Туул гол филлифиний хогон гол шиг болоход ойрхон байна

Уг нь иргэд нь ухамсартай, төр засаг нь хараатай, хариуцлагатай байж нийтийн эзэмшлийн зам талбайг бохирдуулж, байгаль дэлхийгээ сүйтгэж байгаа энэ мэт үйлдэлд нь хариуцлага тооцож чаддагсан бол бидний хүүхдүүд эрүүл агаар, цэвэр байгальд тоглох боломж байна. 

 

 

Б.ШҮРЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?