Д.ГАНТУЛГА, Б.ЭНХБАЯР НАРЫГ ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛАХААР БОЛЛОО

2017-06-20  

УИХ-ын гишүүн Д.Гантулга, ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр нар Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгыг гүтгэсэн үйлдлийг нь шалгуулахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл өглөө. Энэ үеэр Ардчилсан намын ЕНБД Ц.Туваан “Сүүлийн үед хэвлэл мэлээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн Д.Гантулга, ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр нар манай нэр дэвшигчтэй холбоотой илт гүтгэсэн, хууль бус мэдээллийг цацах боллоо. Энэ асуудлыг хуулийн дагуу шалгаж өгч, үнэн зөвийг тогтоож өгөх хүсэлтийг манай нэр дэвшигч гаргасан. Тиймээс нэр дэвшигчийнхээ гаргасан өргөдлийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өглөө” гэв. Мөн тэрбээр нэр дэвшигчтэй холбоотой хууль бус үйлдлүүдийг тухай бүрт нь шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаж байгаа гэдгийгээ онцолж байлаа.

Түүнчлэн өнөөдөр ардчилсан намаас ЦЕГ болоод СЕХ-нд гомдол гаргаж байгаа юм байна. Энэ талаар Ардчилсан намын ЕНБД Ц.Туваан “Ардчилсан намын сонгуулийн штабын ухуулагчдыг цагдаагийн байгууллагаас баривчлах, шалгах, сурталчилгааны материаллуудыг нь хурааж авах гэх мэт үйлдэл гарсаар байна. Цагдаа хүчний байгууллагуудын зүгээс илт нэг талыг бариад хуулийн дагуу ажиллаж байгаа ухуулагчдын ажлыг хийлгэхгүй байгаа уг үйлдлийг шалгуулах өргөдөл, гомдлыг ЦЕГ, СЕХ-нд хүргүүллээ” гэв.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?