ГАЛШАР, БАЯНХУТАГ СУМАНД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2017-06-20  

Монгол Улсын Засгийн газраас хөдөө орон нутаг тэр дундаа алслагдсан 151 сумыг түргэн тусламжийн машинаар хангах ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажлын хүрээнд хамгийн сүүлийн хоёр машиныг Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг сумын эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.  

Түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөх энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Галшар сумын Эрүүл Мэндийн төвийн эрхлэгч О.Мөнхцэцэг, Баянхутаг сумын Засаг Дарга Д.Байгальмаа, Баянхутаг сумын Эрүүл Мэндийн төвийн эрхлэгч Э.Ундрахнаран нар оролцсон юм.  

Энэ үеэр Хэнтий аймгаас сонгогдсон гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Хөдөө орон нутаг тэр дундаа алслагдсан багт эрүүл мэндийн үйлчилгээг хүргэнэ гэдэг эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд багагүй сорилттой тулгарч байдаг. Өнөөдөр энэ асуудал тулгараад байсан Галшар, Баянхутаг сум түргэн туслажийн машинтай болж байгаад баяртай байна. Үүгээр ч зогсохгүй эдгээр машины дотор талыг Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс тохижуулж өгсөнд баярлаж байна. Энэ бол хувийн хэвшлийн эргэх холбоо улам бэхжиж байгаагийн илрэл юм. Бид тун удахгүй Эрүүл мэндийн яамтайгаа хамтраад улс орны хэмжээнд яригдах болсон шүдний өвчлөлийг бууруулах чиглэлээр томоохон ажил эхлүүлэхээр ярилцаж байна. Мөн суманд томилогдон ажиллаж, мэдлэг боловсролоороо ялгарч байгаа гурван эмчийг Сингапур улсад сургахаар болоод байгаа. Цаашдаа Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэх мэт олон байгууллагтай Хэнтий аймаг хамтран ажиллах өргөн боломж бүрдэж байгааг дуулгахад таатай байна” хэмээн ярилаа. 



Дашрамд өгүүлэхэд энэ оны улсын төсөвт “Түргэн тусламжийн автомашин”-ы парк шинэчлэлтэд 4 тэрбум 452 сая төгрөг зарцуулахаар баталсан. Ингэснээр Улсын хэмжээнд нийт сумдын 60 орчим хувьд парк шинэчлэл хийгдэх юм. 

 

 

 

Эх сурвалж : Shuum.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?