НААДМЫН ТОГЛОЛТЫН ХӨГЖМИЙГ ЧИНБАА БИЧИЖ ДУУСЧЭЭ

2017-06-28  

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын урлагийн тоглолтын найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар дахин шалгарсан билээ. Н.Наранбаатар өнгөрсөн жил мөн л найруулагчаар сонгогдон ажилласан бөгөөд хөгжмийн зохиолч МУСТА Б.Чинбаттай хамтран ажилласан юм.

Өмнөх наадмын тоглолтуудад тусгайлан хөгжим бичихгүйгээр бэлэн хөгжим дээр суурилсан тоглолтуудыг дэглэдэг байжээ. Тэгвэл энэ жилийн наадмын нээлт хаалтын урлагийн тоглолтын бүх хөгжмийг шинээр зохиож байгаа бөгөөд МУСТА Б.Чинбат бүгдийг нь зохиож хөгжмийн найруулгыг нь хийж дуусчээ. Драмын залуу найруулагч, рок попын залуу хөгжимчид хамтарсан эртний туульс, домог бэлэгдлийн шинжтэй цоо шинэ уран бүтээлээр наадамчин олон нүд чихээ мялаах нээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?