МАН-ЫН УДИРДЛАГУУДЫГ ЗӨРЧИЛДҮҮЛЭХ САНААРХАЛ ХОЛ ЯВСАНГҮЙ

2017-06-29  

Сүүлийн өдрүүдэд сошлаар МАН-ын Удирдлагууд хоорондоо талцаж, хариуцлага тооцох жигүүр бий болсон гэх мэдээлэл тархаад байсан юм. Энэ талаар талуудын байр суурийг авснаа хүргэе!

Ж.Эрдэнэбат : Хувьцааны үнэ ханшинд өөрчлөлт орж байгаа

УИХ-ын чуулганы хуралдааны өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нараас олон улсын зах зээл болон дотоодын компаниудын хувьцааны үнэ унаж эхэлсэн эсэх, МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тодрууллаа.

-МАН-ын Удирдах зөвлөлийн хурал ширүүн болж, нам дотроо талцаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Үүнд тайлбар хэлнэ үү?

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Улс төрийн хүчин бүгд л сонгуулийн үр дүнг дүгнэж хуралддаг. МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дангаараа хуралдаагүй. УИХ дахь МАН-ын бүлэгтэй хамтарч хуралдсан. Хэвлэл мэдээллээр манай намыг дотооддоо хагарч бутарсан юм шиг яриад байна. Өөрсдийнхөө намыг хагалан бутаргаж болно л доо. Хүний намыг битгий хагалахаар улайраач ээ гэж хэлмээр байна. Сошиалаар ийм зохион байгуулалттай мэдээлэл цацаж байгаад харамсч байна.

-Монгол Улсын Засгийн газрын хувьцааны үнэ унаж байгаа талаар мэдээлж эхэллээ. Энэ бодит мэдээлэл үү?

-Монгол Улсын Засгийн газрын хувьцааны үнэ ханшийн хувьд тодорхой хэмжээнд өөрчлөлт орж байна. Зөвхөн Засгийн газрынх биш. Энэ бол олон түмэнд нээлттэй мэдээлэл. Хүн бүр цахим сайт, хэвлэл мэдээллээс олоод эдгээр мэдээллийг харах боломжтой. Манай аж ахуйн нэгжийн хувьцааны үнэ ханш ч гэсэн тодорхой хэмжээнд буурч байна.

У.Хүрэлсүх : Нам, бүлгийн хамтарсан хуралдаанаар ам зөрсөн зүйл гараагүй

-Удирдах зөвлөлийн хурал дээр Та хоёрыг хоорондоо муудалцсан гэсэн мэдээлэл байна. Үүнд тайлбар хэлнэ үү?

Шадар сайд У.Хүрэлсүх:

-Би чинь Ерөнхий сайдын удирдлага дор ажиллаж байгаа хүн. Засгийн газар бол кабинетын зарчмаар ажилладаг. Сонгууль болж байна. Ажиглаад байхад сонгууль хар мэдээлэл дунд өрнөж байна. Ямар нэгэн юмыг зохиож, санаанаасаа бичиж байна. Удирдах зөвлөл, бүлгийн хамтарсан хурал болсон. Сонгуулийн үеэр яаж ажиллах, юун дээр алдаж онож байгаагаа аль ч улс төрийн хүчин ярьж дүгнэдэг биз дээ. Түүнээс биш хэл ам гараад, Ерөнхий сайд бид хоёр муудалцаж, янз бүрийн хатуу үг шидэлцсэн зүйл байхгүй.

-Намын даргадаа хариуцлага тооцох асуудлыг хурлын үеэр ярилцсан уу?

-Тийм асуудал яригдаагүй. Хэзээ хариуцлага тооцох вэ гэдэг нь цаг хугацааны хувьд болоогүй байна. Сонгууль дуусаагүй байна. Үр дүн гарах ёстой. Хоёр дахь шатны санал хураалт болох гэж байна.

-Танай нам эхний санал хураалтаар ийм үр дүн хүлээгээгүй биз дээ?

-Сонгуулиар ямар үр дүн гарахыг аль ч нам мэдэхгүй. Сонгууль бол ард түмний сонголт. Би Онцгой байдлын сайдын хувьд гал, ус, сонгууль гурвыг битгий ингэж янз бүрээр ярьж бай гэж хэлдэг дээ.

 

 

Эх сурвалж : Breakingnews.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?