АРДЧИЛСАН НАМ “ХҮҮХДИЙН МӨНГӨ”-ИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ

2017-07-05  

Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар /2017.07.05/ “Хүүхдийн мөнгө”-ийг 100 хувь өгөхөөр болсноос гадна өмнө нь авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгохоор болсныг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийх үеэрээ дуулгасан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтэй нөхдүүд төрийн ордонд хэвлэлийн хурал зарласан. 

Энэ үеэрээ УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ “Хүүхдийн мөнгийг 100 хувь өгөх болсноо ОУВС-тай Засгийн газар тохирсон юм уу. Хүүхдийн мөнгийг шууд олгох боломжгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн шоу хийж байна. Бид эрс эсэргүүцэж байна”  гэж мэдэгдэв. Эдийн засгийн хямралтай, хүнд хэцүү үед “өг, өг” гэж шаардчихаад өгье гэхээр “Хүүхдийн мөнгө”-ийг өгөх боломжгүй, ОУВС-тайгаа зөвшилц гээд олон ааш нь гаргаад байгаа нь иргэдийн дургүйг хүргэж байна. Монгол Улсын эдийн засаг 2016 оны эхний хагаст 1.0 хувьтай байсан. Тэгвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар нэг жил хүрэхгүй хугацаанд 4.0 хувь давуулаад тавьчихлаа. Анх Засгийн газар “Хүүхдийн мөнгө”-ний тухай “Одохоондоо Монгол Улсын эдийн засаг хүнд байна. Тийм болохоор зорилтот бүлгийнхэндээ эхний ээлжинд өгч байя. Эдийн засаг сэргээд ирэхээр 100 хувь өгнө. Мөн нөхөж олгоно” гэсэн нь биеллээ олж байна. Иргэдэд наалдсан шийдвэрийг сөрөг хүчин эсэргүүцээд байгааг ард иргэд ойлгохгүй байна. 

 

 

ЭХ СУРВАЛЖ:SHUUM.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?