ХУВЬДАА ХАУСТАЙ ТОСК-ИЙН ЗАХИРЛУУД ОРОН СУУЦНЫ ДЭМЖЛЭГ АВЧ БАЙЖЭЭ

2017-07-05  

Төрийн орон сууцны корпораци 2015 оны орлогын дэлгэрэнгүй тайландаа 3.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан тухайгаа тайлагнасан байдаг. Алдагдалтай ажиллаж байсан тус корпорацийн удирдлагууд ажлаа өгөхийн өмнөхөн өөрсдийгөө 242 сая төгрөгөөр шагнаад буужээ

-Монгол Улсын Ерөнхий сайдын шууд удирдлага дор 201З оны долдугаар сард Төрийн орон сууцны корпорацийг байгуулсан юм. Монгол Улсын хүн амыг хямд, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах бие даасан аж ахуйн ахуйн тооцоотой  үйлдвэрийн газар мөн хэмээн тус компанийн журманд заажээ. Харин тус компанид хийсэн аудитын шалгалтын дүн энэ компанийг эрхэм зорилгоосоо гажсан үйл ажиллагаа явуулж байсныг харууллаа.


ТОСК-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай 100 сая доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн учраас борлуулалтынхаа орлогоор уг үнэт цаасны зээл болон хүүгийн төлбөрийг төлөх ёстой байв. Гэвч төрийн өмчит тус корпораци нь иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах бус намын сонгуулийн санхүүжилт босгох гол хэрэгсэл болгосныг аудитын байгууллагын тайлангаас харж болно. Тодруулбал, өрийн орон сууцны корпораци төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын тушаалаар Буянт ухаа 1, 2 хорооллоос нийтдээ 32 айлын 1480 метр квадрат бүхий 1.9 тэрбум төгрөгийн  орон сууцыг нийслэлийн орон сууцны фондод үнэ төлбөргүй шилжүүлж, уг 1.9 тэрбум төгрөгөө үйл ажиллагааны үндсэн зардалд тусгах замаар зувчуулжээ.  

Төрийн орон сууцны корпораци 2015 оны орлогын дэлгэрэнгүй тайландаа 3.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан тухайгаа тайлагнасан байдаг. Алдагдалтай ажиллаж байсан тус корпорацийн удирдлагууд ажлаа өгөхийн өмнөхөн өөрсдийгөө 242 сая төгрөгөөр шагнаад буужээ. Хувьдаа хаустай захирлуудад орон байрны дэмжлэг нэрээр гарсан энэ мөнгө татвар төлөгчдийн  халааснаас гарсан нь даанч харамсмаар.  

Түүнчлэн данс нь улайсч ажилчдадаа тавих цалингүй болсон Төрийн орон сууцны корпорацийн захирал А.Гантулга  дэд захирал н.Оюунжаргалын хүүгийн сургалтын төлбөрт 65 сая төгрөгийг гаргуулж үйл ажиллагааныхаа зардлаар бүртгэсэн баримт ч байна. Ажилтнуудынхаа мэдлэг, мэргэжлийг дээшлүүлж сургалтад явуулах нь зүйн хэрэг. Гэхдээ ар гэрийнхэн, үр хүүхдийн төлбөрийг нь даах хэмжээний тансаглал улсын төсөвт, эдийн засагт хараахан зохихгүй байна. Энэ мэтчилэн санхүүгийн шалгалтаар батлагдсан зөрчлүүд аудитын шалгалтаар илэрсэн учраас үүний мөрөөр хуулийн байгууллага шалтгалтыг үргэлжлүүлж байгаа юм.  

 

 

 

 

Х.Тэргэл Өглөөний сонин

ЭХ СУРВАЛЖ:SHUUM.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?