ЭСЭРГҮҮЦЭЖ ЖАГСАЖ ЦУГЛАЖ ЯВСНААС ИНГЭЖ ТАЛАРХАЖ БАЙГААГҮЙ ЮМ БАЙНА

2017-07-05  

Монголын ногоон нам, “Эрс шинэчлэл” гэх  мэт  Монголын иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр тараах болсонд талархаж  Сүхбаатарын талбайд баярын жагсаал зохион байгууллаа. Одоогоос 48 цагийн өмнө Иргэний хөдөлгөөнийхөн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монгол коппер корпорейшн” компанид шилжүүлэх шийдвэр гаргасныг эсэргүүцэж  УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн билээ. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авч, иргэдэд хувьцаа хэлбэрээ эзэмшүүлэх шийдвэр гаргасанд   талархаж  энэхүү  жагсаалыг зохион байгуулж байгаа юм.

Жагсаалыг зохион байгуулагчид, ардчилалын далбаан дор   гуравхан олигархи гэр бүл эзэгнэх гэж байсан Монголын баялагыг гурван сая иргэн эзэмших  болсонд  иргэд баяртай байна. Бид ч УИХ, Засгийн газар тавьсан шаардлагыг маань зөвөөр үнэлэж ийнхүү бодитой  хариуг богино хугацаанд өгсөнд үнэхээр баяртай байна. Өмнө нь  бид дандаа эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж байсан бол өнөөдөр анх удаа баярын жагсаал хийж байна. Хэн нь үнэн ярьж, хэн нь өр дарна гэж худлаа хошгируулж байгааг  монголчууд ялгаж салгаж байгаа гэдэгт итгэлтэй байна гэж байлаа.    

Шударга эвсэл фронтын тэргүүн Арслан “Монголын баялгийн талаар олон жил тэмцэл хийж явсны үр дүн өнөөдөр гарч байна. 49 хувь бол 40 жилийн өмнө  байгуулсан Монгол Улс, монгол иргэний өмч юм. “Эрдэнэт”-ийн 49 хувийг хэн ч мэдэхгүй 27 настай залуу өндөр үнээр авлаа. Мөн энэ хүний ар талыг хариуцдаг хүмүүс Төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэрийг авлаа. Өнөөдөр 100 мянган өрх “Эрдэнэт” үйлдвэрээр амьдардаг. Гэтэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг сонгуулийн үеэр “чоно борооноор” гэгчээр монголын ард түмэн 49 хувиа Оросоос авлаа гэж байсан ч яг үнэндээ гуравхан гэр бүл авчихсан байсан.  Энэ  уйвайгүй луйварыг МАН заслаа.  Төрийн мэдэлд  авсан 49 хувь бүхэлдээ ард түмнийх болсонд  бид баяртай байна” гэв. 

 

ЭХ СУРВАЛЖ: SHUUM.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Дамба:Дэндүү эрт баярлаж байна даа. Яасан ч хуурагдаж ханадаггүй юм бэ дээ. Та нар минь 2017-07-05
Ддж:Монголчууд молиго үмхүүлнэ, молиго үмхэнэ гэдэг үгийг мэднэ дээ. Мэдсээр байж молиго үмхэвэл хамгийн адагын тэнэг болхоос өөр яах вэ дээ. 2017-07-05
Зояин:Үнэн гэж хэн хэлж байгаан.худлаа битгий хөөрөөд тэнэгтээч. 2017-07-06
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?