Ж.МӨНХБАТ: ЗАСГИЙН ГАЗАР ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, ОРЛОГЫН НЭМЭГДЛИЙГ ӨРХ БҮР ХҮРТЭХ ЁСТОЙ ГЭДЭГ ЗАРЧМЫГ БАРИМТАЛНА

2017-07-05  

2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хүүхдийн мөнгө аваагүй, хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхэд бүрт нөхөж олгоно


УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат манай улсад гаднын улсаас орж ирж хөдөлмөр эрхэлж байгаа иргэд болон зарим  халамжийн бодлогын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Засгийн газрын ажиллах хүч оруулж ирж байгаатай холбоотой “Гаднын улс орноос  олон мянган ажилчин оруулж ирж байна” гэсэн цахим сайт, сонин хэвлэлийн мэдээлэлд тайлбар өглөө. Монгол Улсад жилдээ 82 улсын иргэн хөдөлмөр эрхэлдэг байна. Үүнээс хамгийн олон тооны иргэн нь манай улсад хөдөлмөр эрхэлдэг 11 улс байдаг аж. Сүүлийн дөрвөн жилийн байдлаар авч үзвэл, 2013 онд гаднаас нийт 27191, үүний хамгийн олон нь буюу 22600 иргэн нь Хятадаас, 1623 нь Солонгосын ажилчид байна. Цаашлаад  2014 онд 26104, 2015 онд нийт 16643, 2016 онд 11152 иргэн, 2017 он гарсаар 9835 гаднын иргэн хөдөлмөр эрхэлж байна. Үүний 5841 нь БНХАУ-ын ажилчид байна. Тоон үзүүлэлтээс харвал 2013, 2014 онтой харьцуулахад дөрөв дахин буурсан үзүүлэлт байгааг тодотголоо. 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Засгийн газраас нийгмийн хамгаалал, халамжтай холбоотой хэд хэдэн шийдвэр гаргасан. Тэтгэврийг нэмэх шийдвэрийг гаргахдаа хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн хэмжээг 40-50 мянган төгрөгөөр нэмж, хэрэгжүүлэх хугацааг 2018 оны нэгдүгээр сараас нэмэхээ албан ёсоор зарласан. Тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой санхүүжилтийг  ирэх арав, арваннэгдүгээр сард батлах 2018 оны улсын төсөвт шинээр суулгана. Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  мөн шийдвэрлэсэн. Та бүхэн мэдэж байгаа. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахтай холбогдуулан цаад талаас  хүүхдийн мөнгөний олголтыг бууруулах шаардлагыг  Засгийн газарт тавьсан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргаж байсан үе буюу одоогоос 7-8 сарын өмнө  манай улсын эдийн засаг хасах үзүүлэлттэй байсан. Мөн Монгол Улсад маш тулгуу төлөх хэд хэдэн том өр байлаа. Тодруулбал, Хөгжлийн банкны бондын 580 сая ам.доллар, “Чалко”-д төлөх 170 сая ам.доллар, БНХАУ-ын Ардын банкинд төлөх своп зээлийн хоёр тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний төлбөрийн асуудал хаяанд тулсан байсан. Энэ бүхнийг Засгийн газар зарим нэгийг нь төлж, үлдсэн хэсгийг нь эдийн засагт дарамт болохгүйгээр шийдвэрлэснээр эдийн засагт ногоон гэрэл ассан. Хөрөнгө оруулагчид олширч, манайд орж ирж байгаа хөрөнгө оруулалт ч нэмэгдэж байгаа. Үүний нэг жишээ бол ам.долларын ханшийн сулрал гэж ойлгож болно. Харамсалтай нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан сүүлийн үед ам.долларын ханш жаахан өсөх хандлагатай байна. Ер нь бол Монгол Улсын эдийн засаг өнөөдрийн байдлаар 4-4.5 хувийн өсөлттэй байна. Богино хугацаанд эдийн засагт ийм эерэг үзүүлэлт гаргаж байгаа нь Засгийн газрын томоохон боломж, ахиц юм” гэлээ.

Мөн тэрбээр сүүлийн 4-5 жилийн хугацаанд анх удаа төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн нь  эдийн засагт эерэг нөхцөл байдлыг бий болгосон гэв. Тиймээс эдийн засгийн өсөлт, орлогын нэмэгдлийг Монголын ард түмэн, өрх бүр хүртэх ёстой гэдэг зарчмыг Засгийн газар баримталж байгаагаа онцлов. Тухайлбал, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт 100 хувь олгох шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийн дагуу 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хүүхдийн мөнгө аваагүй, хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхэд бүрт нөхөж олгох юм байна. Ингэснээр долоо, наймдугаар сараас хүүхэд бүр мөнгөө авах боломжтой болж байна. Хүүхдийн мөнгө олголтод жилдээ 100 орчим тэрбум төгрөг шаардлагатай. 2017 оны төсөвт хүүхдийн мөнгөнд 161 тэрбум төгрөг тусгасан учраас хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг хийх боломжтойг хэлсэн юм. Засгийн газар ОУВС-тай хэлэлцэж тохирсон нэг асуудал нь эдийн засгийн өсөлт, үр шим гарч байгаа тохиолдолд нийгэм, ард иргэддээ хандсан халамжийн бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх талаар ярилцжээ. Харин хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохтой холбогдуулж төсөвт тодотгол хийх аж. 

Хэвлэлийнхэн “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлаар мөн асуулт асуусан. Тухайлбал, өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт”-ийн хувьцаанаас иргэдэд  хувь хишиг хүртээнэ гэх шийдвэрийг тодруулсан. Тэрбээр “Өдгөөгөөс нэг жилийн өмнө УИХ-ын сонгуулийн үеэр ард түмэн, УИХ мэдээгүй байхад “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьд зарсан асуудал болсон. Үүнээс үүдэн УИХ-ын 23 дугаар тогтоол гарч 100 хувь “Эрдэнэт”-ийг төрийн мэдэлд авч, төрийн өмч болгох тухай шийдвэр гарч, хэрэгжилтийг Засгийн газарт даалгасан. Үүний дагуу Засгийн газар шийдвэр гаргаж хэрэгжилтийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зохион байгуулж, “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь төрийн өмчийн мэдэлд ирсэн. 49 хувийг худалдаж авсан талынхан шүүхэд хандаж шүүхийн шийдвэр саяхан гарсан байгаа. Энэ шүүхийн шийдвэр бол Төрийн өмчийн бодлого зохицуулалтын гаргасан шийдвэрийг буруутгасан шийдвэр гарсан. Өчигдрийн Засгийн газраас гаргаж байгаа шийдвэр бол 100 хувь төрийн өмчид шилжүүлэн авна гэдгийг дахин баталгаажуулж  Засгийн газрын албан ёсны тогтоол гарч байгаа. “Эрдэнэт”-ийн дээрх хувиас Монголын иргэн бүрт хувь эзэмшүүлэх шийдвэр гарч, яаралтай зохион байгуулахыг  Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт үүрэг даалгавар өгөгдсөн гэлээ.
 
 
 
ЭХ СУРВАЛЖ:SHUUM.MN
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Huslen :Ediin zasag togtvortoi bna gdg bol ard irgediin amijirgaanii tuvshin saijirnaa. 2017-07-05
Uuganaa Bathuyag :Zasag tur togtvortoi bhiin bol ediin zasag bitgii hel uls orno hangalattai osoj devjinee. d 2017-07-05
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?