ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОЛТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2017-07-07  

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд сар бүр олгох зорилтыг тусгасан. 

Монгол Улсын 2017 оны төсөвт 660,0 мянган хүүхдэд хүүхдийн мөнгийг бэлэн мөнгө хэлбэрээр олгохоор 161,5 тэрбум төгрөгийг тусгасан. Батлагдсан төсвийн хүрээнд эхний ээлжид хүүхдийн мөнгийг амьжиргаа багатай зорилтот өрхийн 660.0 мянган хүүхдэд сар бүр 2017 оны 6 дугаар сарыг дуустал олгоод байна. 

Харин эдийн засгийн өсөлтийн үр дүнд 2017 оны төсвийн орлогын төлөвлөгөө давж биелэн төсвийн зорилтот үзүүлэлтүүд сайжрах төлөвтэй байгааг харгалзан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 201 дүгээр тогтоолоор Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт өрхийн хүүхэд бүрд хүүхдийн мөнгийг олгохоор шийдвэрлэлээ. 

Үүний дагуу өчигдрөөс эхлэн хүүхдийн мөнгөө аваагүй байсан 400 орчим мянган хүүхдийн 2017 оны 1-7 дугаар сарын хүүхдийн мөнгийг нөхөж олгож байна. Өөрөөр хэлбэл мөнгөн тэтгэмжээ аваагүй байсан хүүхэд бүрт 140 мянган төгрөгийг өмнө нь авч байсан арилжааны банкны дансаар нь дамжуулан олгох юм. 

Хүүхдийн  мөнгөн тэтгэмжийг нөхөн олгоход шаардагдах санхүүжилтийг холбогдох сайдын төсвийн багцын сар, улирлын  хуваарьт зохицуулалт хийн саадгүй олгож эхлээд байна.

Шинэ төрсөн хүүхдийнхээ мөнгийг авахын тулд эх, эцэг нь өөрт ойрхон дурын арилжааны банканд очиж өргөдлийн маягтыг бөглөн, данс нээлгүүлэн хүүхдийн мөнгөө авах боломжтой. 

Хүүхдийн мөнгийг иргэдийн хүсэлт гаргасан арилжааны 13 банкаар дамжуулан олгож байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ:SHUUM.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ZOCHIN:ХАС БАНКны салбаруудыг наадмаас өмнө ажиллуулахгүй бол хүүхдийн мөнгөөө авч чадахгүй иргэд маш олон байна аа. яаж лавлах вэ 2017-07-08
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?