М.ЭНХБОЛД САНАЛАА ӨГЛӨӨ

2017-07-07  

МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад оролцож саналаа өглөө.

Тэрээр “Би иргэнийхээ хувьд 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад оролцож саналаа өглөө. Энэ сонгууль нэлээд урт удаан хугацаанд үргэлжилсэн урт сонгууль боллоо. Анх удаа дахин санал хураалттай Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Энэ урт удаан хугацааны явцад иргэдээ талцуулж хуваах, элдэв хар, бор сурталчилгаа хийх, хууль бус үйл ажиллагаа явуулах байдал дэндүү их байлаа. Энэ бүгдийн ард иргэд маань талцах, хуваагдах байдал бий болж байгаад харамсч байна. Би эв нэгдлийг эрхэмлэдэг хүн. Үүнийг сонгогч олон түмэн маань мэднэ. Би эв нэгдлийг эрх мэдэл, албан тушаалаас ч илүүд эрхэмлэдэг. Иргэдээ талцуулан хувааж байгаа сонгуулийнхаа ажлыг өндөрлүүлэх шаардлагатай байна. Нөгөө талаар Үндсэн хуульд заасны дагуу иргэн бүр сонгох эрхээ эдлэх ёстой. Гэтэл зарим улс төрийн хүчний зүгээс иргэдийн сонгох эрхэнд халдах оролдлого хийж байна. Жишээлбэл, би “Намайг сонгоорой” гэж сонгуулийн сурталчилгаа дууссаны дараа хэлбэл хууль зөрчсөн үйлдэл болно. Гэвч зарим улс төрийн хүчин цагаан хуудас сонгохыг уриалж сонгогчдын эрхэнд халдаж байна. Иргэдийн хэнийг сонгох вэ гэдэг хаалттай, нууц байх эрхэнд нь халдаж байгаад харамсч байна. Тиймээс иргэд эрхээ эдэлж өөрийнхөө хүсч байгаагаар сонголтоо хийх нь зүйтэй. Мөн энэ сонгуулийн ирц бүрэн дүүрэн болж өнөөдөр өндөрлөөсэй гэж хүсч байна. Монголчууд наадмын маргааш намар гэж ярьдаг. Зун эхэлсэн сонгууль намартай золгон сунжирч удааширах нь зохимжгүй. Тиймээс наадмын наана сонгуулиа сайхан өндөрлүүлэхийн тулд сонгогч олон түмэн маань сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.  Монгол түмэндээ морь нь хурдан, бөхчүүд нь баяртай, харвасан сум нь онч мэргэн байж дэлгэр сайхан наадахыг ерөөл дэвшүүлье” гэв. 

 

ЭХ СУРВАЛЖ:SHUUM.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?