ХҮҮХДИЙН МӨНГӨӨ АВСАН ИРГЭД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА

2017-07-07  

Өчигдрөөс 0-18 насны бүх хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгож эхэлсэн. Хүүхдийн мөнгөний нөхөн олголт ямар хэрхэн явж байгаа талаар XIII хорооллын ХААН банкны теллерээс тодруулахад “Эхнээсээ эцэг эхчүүд хүүхдийн мөнгөө аваад эхэлчихсэн. Ихэнхдээ эцэг, эхчүүд хүүхдийнхээ хадгаламжийн данс болон өөрсдийн дансандаа хүүхдийн мөнгөө холбуулсан байдаг учир шууд дансанд нь шилжин орж байгаа” гэлээ. Иргэд Засгийн газраас гаргасан дээрх шийдвэрийн талархан хүлээн авч байна. Ингээд иргэний байр суурийг хүргэе.
 
Э.Баярсайхан: Хүүхдийн мөнгийг ялгалгүй бүгдэд нь өгч эхэлсэнд талархаж байна
-Хүүхдийн мөнгийг ялгаваргүй бүгдэд нь өгч эхэлсэнд талархаж байна. Энэ бол маш зөв шийдвэр. Манай гурван хүүхдийн маань хүүхдүүдийг энэ мөнгөнөөс хасчихсан байсан. Гэтэл нөхөн олгож эхэлсэнд хүүхдүүд сэтгэл өндөр байсан. Адаглаад улсын баяр наадам болж байхад хүүхдүүдээ баярлуулах мөнгөтэй болсон. Ер нь хүүхдийн мөнгөөр хоолоо залгуулж байгаа айлууд их  байна. Монгол Ардын нам, Засгийн газар энэ шийдвэрээ цаашид үргэлжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.  
 
Н.Нэргүй: Бага гэлтгүй хүүхдийн мөнгө айл  өрхөд дэмтэй

 

-Мэдээж хүүхэд бүр улсаас өгч байгаа мөнгийг авахыг хүсч байгаа. Өмнө манай хүүхдүүд хүүхдийн мөнгө авдаг байхад их дэм болдог байсан. Одоо хүүхдийн хүүхдүүд аваад эхэлсэн. Бага гэлтгүй хүүхдийн мөнгө айл  өрхөд дэмтэй байдаг. Тиймээс ийм шийдвэр гаргасан төр засагтаа баярлаж байна.  
 

И.Цогзолмаа: Сар бүр хүлээдэг мөнгө шүү дээ

 

-Хүүхдийн мөнгийг ялгалгүй олгож байгаад баяртай байна. Би гурван хүүхэдтэй. Амьжиргааны төвшний судалгаагаар хасагдсан байсан. 2019 онд авах юм байна гэж бодож байсан чинь өнөөдрөөс дансанд орсон гэж найзаасаа сая сонслоо. Хүүхдийн мөнгө амьдралд их дэм болдог. Миний хувьд бага хүүхдийнхээ памперсны сарын хэрэглээнд зориулдаг байсан. Сургуулийн хүүхдийн дэвтэр ойр зуурын мөнгө гээд олон зүйлд зарцуулдаг. Ер нь эцэг, эхчүүд сар бүр яг л хүлээдэг шүү дээ. 
 
П.Ариун-Эрдэнэ: Засгийн газрын шийдвэрт сэтгэл хангалуун байна

-Хүүхдийн мөнгө өнөөдрөөс орж эхэлсэн гэсэн. Хүүхдүүдийн  дансанд орж байгаа байх. Манайх дөрвөн хүүхэдтэй. Хүүхдийнхээ мөнгийг хадгаламжинд нь хийчихдэг. Энэ мөнгө хүүхдүүдийн ирээдүйд их нэмэр болно гэж бодож хуримтлал үүсгэдэг. Бид өөрсдөө цалингаасаа илүүчилж хүүхэддээ хуримтлал бий болгоход амаргүй. Тиймээс Засгийн газрын шийдвэрт сэтгэл хангалуун байна. 
 

н.Номин: Төрийн тэтгэмж бодит дэмжлэг болж чадна 

 

-Засгийн газрын хуралдаанаар нэлээд олон нааштай шийдвэр гарсан талаар фэйсбүүкээс харсан. “Эрдэнэт үйлдвэр”-ээс хувьцаа эзэмших, хүүхдийн мөнгө гээд иргэдэд хэрэгтэй олон шийдвэр гарсан байна лээ. Би нэг хүүхэдтэй. Тиймээс хүүхдийнхээ нэр дээр хадгаламж нээлгэж хуримтлал үүсгэдэг. Ер нь олон хүүхэдтэй айлд төрөөс үзүүлж байгаа энэ тэтгэмж бодит дэмжлэг болж чадна гэж үздэг. 
 
Л.Чимэдцэрэн: Хүүхдийн мөнгийг  ялгалгүй олгох хэрэгтэй

 

-Манай зээ нар хүүхдийн мөнгө авдаг байсан. Хүүхдүүдэд нэлээд нэмэртэй юм шиг байна лээ. Эх орны хишиг болохоор талархан хүлээж авдаг. Хүүхдийн мөнгөөрөө хоол хүнс амьжиргаагаа залгуулдаг айл зөндөө л байгаа шүү дээ. Тиймээс хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох хэрэгтэй.
 
Ч.Сэлэнгэ: Боломжгүй айлуудын хувьд 20 мянган төгрөг их мөнгө

 

-Ард  иргэдийн амьдрал ямар байгаа билээ. Хүүхдүүддээ өгч л байсан нь дээр л дээ. Энэ мөнгө хүүхдүүдэд их бага ч гэсэн нөлөөлж байна. Миний хувьд хүүхдүүдийнхээ хэрэгцээтэй зүйлд зарцуулдаг. 20 мянган төгрөг цагаа тулахаар их мөнгө шүү дээ. Яахав боломжтой ажлын хувьд нэг их мэдрэхгүй байх. Харин боломжгүй айлуудын хувьд 20 мянган төгрөг их мөнгө. 
 

Н.Энхболд: Хүн бүхэн л ам сайтай байна

 

-Хүүхдэд маш их хэрэгцээтэй мөнгө шүү дээ. Ийм шийдвэр гаргасан нь сайн байна. Хүн бүхэн л ам сайтай байна шүү дээ. Манай хувьд цэцэрлэг ховор болохоор хүүхдээ хувийн цэцэрлэгт явуулдаг. Сард 70 мянган төгрөг өгдөг. Өмнө нь хүүхдийн мөнгө авдаг байхад их л нэмэртэй байлаа. Манайх гурван хүүхэдтэй. Эхнэр бид хоёр хоёулаа төрийн албан хаагч болохоор болоод л байдаг. Харин манай дүү гурван хүүхдээ хараад гэртэй байдаг нөхөр нь ганцаараа ажил хийдэг. Хүүхдийнхээ мөнгөөр цахилгааныхаа мөнгийг  ч болох нь ээ төлөөд ер нь иргэдийн амьдралд их нөлөөлдөг. 
 
н.Одончимэг: Амьдралд сайнаар нөлөөлнө гэж итгэж байна

-Засгийн газар зөв шийдвэр гаргасныг дэмжиж байгаа. Хүүхдийн 20 мянган төгрөг иргэдийн амьдралд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Энэ чинь их мөнгө шүү дээ. Хүүхдийн мөнгөөр амьдарч байгаа олон өрх бий. Эдгээр айлын амьдралд сайнаар нөлөөлнө гэж итгэж байна.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: SHUUM.MN
 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:ХАС БАНКНААС хүүхдийн мөнгөө авсан хүн байна уу 2017-07-08
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?