ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ДОЛДУГААР САРЫН 10-НД ТАНГАРАГ ӨРГӨНӨ

2017-07-08  

УИХ-ын хаврын чуулганы сүүлчийн хуралдааны үеэр шинэ Ерөнхийлөгч хэзээ, хаана тангараг өргөх тухай асуудлыг хэлэлцэн, тогтоол гаргажээ. Уг тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ордны Их танхимд тангарагаа өргөхөөр тусгасан байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг долоодугаар сарын 10-ны өдөр зохион байгуулах, ёслолын бэлтгэл ажлыг шуурхай хангах талаар УИХ-ын даргатай  ярилцсан тухайгаа твиттер хуудсаараа дамжуулан мэдээллээ.



Үндэсний их баяр наадмын хөтөлбөр зургаадугаар сарын 20-ноос өмнө батлагдсан бөгөөд уг хөтөлбөрт Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг долоодугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн тухай Баяр наадмыг зохион байгуулах комиссын хуралдаанаар хэлэлцэж байв. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний санал хураалтын дүн хүчингүй болсноор энэ асуудал тодорхойгүй болоод байлаа. Юутай ч урьдчилан төлөвлөж байсны дагуу энэ сарын 10-ны өдөр шинэ Ерөнхийлөгч тангаргаа өргөснөөр, Үндэсний их баяр наадмын нээлтийн үгийг хэлэх болж байна. 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?