ҮНДСЭН ХУУЛЬД ХУУЛЬ БУСААР НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ГЭЖ БАЙГААГ ЭСЭРГҮҮЦЭЖ АРДЧИЛСАН НАМААС МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

2017-07-26  

Өнөөгийн парламентад хэт олонхийг бүрдүүлж буй эрх баригчид Үндсэн хуульд хууль бус аргаар халдаж, хэт олонхидоо эрдэн хүч түрэн өөрчлөлт оруулах алхмуудыг хийж эхэллээ. Ингэхдээ эрх баригч Монгол ардын намаас өгсөн захиалгын дагуу хатуу тогтоосон зургаан сэдвийн хүрээнд “Зөвлөлдөх санал асуулга” гээчийг зохион байгуулж “Ард нийтийн санал асуулга” явуулахгүйгээр өөрсдийн явцуу эрх ашигт нийцсэн өөрчлөлт оруулахаар санаархаж байгааг сөрөг хүчин болон олон түмний зүгээс эрс эсэргүүцэж байна.

Үндсэн хууль улс орон, ард түмний эрх ашиг, тусгаар тогтнол, үнэт зүйл, үг хэлэх эрх, эрх чөлөөний хана хэрэм, төрийн эрх мэдлийн тэнцвэр юм. Үүнийг нурааж, эвдлэх, дураараа өөрчлөх эрх нэг намд, цаашилбал тэрхүү нам доторхи хэсэг бүлэг хүмүүст байхгүй билээ.

Өнөөгийн эрх баригч хүчин олонхи байхдаа буюу 2000 онд Эцэг хуульдаа долоон өөрчлөлт оруулсан нь “Дордохын долоон өөрчлөлт” хэмээн Монголын улс төр, нийгмийн түүхэнд хараар бичигдэн үлдсэн. Өнөөдөр энэ түүх давтагдах гэж буйд Ардчилсан нам, Ардчиллын төлөө зүрх сэтгэлээ зориулж ирсэн зуу зуун мянган гишүүд, дэмжигчид төдийгүй Монголын нийт ард түмэн сэтгэл зовниж буйгаа илэрхийлсээр байгаа билээ. Тиймээс эрх баригчдад дараахь шаардлагуудыг тавьж байна.

Үүнд:

Нэгдүгээрт, Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр арилжаалж, төрийн эсрэг гэмт хэрэг өдүүлсэн хүмүүстээ хариуцлага тооцож, энэхүү асуудлыг ард түмэнд нээлттэй ил тод мэдээлж, ёс зүйн болон эрх зүйн чадамжтай парламентын бүрэлдэхүүнээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлэх;

Хоёрдугаарт,Гадаад дахь оффшор дансанд буй их хэмжээний мөнгөний асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэх оронд нь буцаан авчирч,оффшор данс эзэмшигчдийг нэрсийг ил тод зарлах;

Гуравдугаарт,2000 оны “Дордуулахын долоон өөрчлөлт”-өө засч залруулах;

Дөрөвдүгээрт,“Ард нийтийн санал асуулга” явуулж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хэсэг бүлэг хүмүүсийн бус ард түмний эрхийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахыг шаардаж байна.

                                                     

 

ЭХ СУРВАЛЖ: АРДЧИЛСАН НАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ИРГЭН:ЗӨВЛӨЛДӨХ АСУУЛГЫН ЭЦСИЙН ЗОРИЛГО ЮУ ВЭ.ЭНЭ БОЛ МОНГОЛЫН ИРГЭД ШУУД СОНГУУЛ ӨГӨХ ЭРХИЙГ ТАНАХ УЛМААР ҮГҮЙ БОЛГОХ АРГА.ЗАНДАНШАТАР ГЭГЧЭЭР ДАМЖУУЛАН МОНГОЛЫГ ДААЖИГНАСАН АНУ-ЫН НЭГ Л ХҮНИЙ ЯВУУЛГА.ИНГЭЖ ТУРШААД ДАРАА НЬ ТӨЛӨӨЛӨЛӨӨӨР СОНГУУЛЬД ОРОЛЦДОГ,ИРГЭДЭД СОНГУУЛЬ ПАДЛИЙГҮЙ БОЛГОХ БЭЛТГЭЛ ГЭДГИЙГ ОЙЛГОХОД УГ НЬ ТИЙМ Ч БЭРХШЭЭЛТЭЙ БИШ.ХАРИН МАНАН БОЛ ҮҮНИЙГ МАШ БАЯРТАЙГААР ХҮЛЭЭН АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЛЭВ.МАНА ЗАНДАНШАТАРЫГ ШҮҮХЭД ӨГӨХ ХЭОРЭГТЭЙ.ҮҮНИЙХ НЬ ТӨЛӨӨ. 2017-07-28
Төстэй мэдээ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?