С.ЭРДЭНЭ: ӨНӨӨДӨР БОЛ ХАРАНХУЙ БУРАНГҮЙ НИЙГМИЙГ СЭРЭЭСЭН ТҮҮХЭН ӨДӨР

2017-07-29  
d6cef5f32a3536a2c2065f5ae44124e7.jpeg

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй Монгол Улсын анхны Ардчилсан сонгууль болсон өдрийн талаар ярилцлаа.

-1990 оны долдугаар сарын 29-ны өдөр бол Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх учиртай өдөр. Энэхүү үйл явдлыг өдгөө хэрхэн санан дурсч, тэмдэглэн өнгөрүүлдэг вэ? 

-Энэ өдрийг албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэггүй л дээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мэдэж байгаа, санаж байгаа хүмүүс нь дурсаад л өнгөрдөг гэхэд болно. Уг нь Д.Нацагдоржийн өгүүлсэнчлэн “Хөмөрсөн тогоон доторхи мэт харанхуй бурангуй нийгмийг сэрээж, гэрэл гэгээ цацаж” Монгол Улсын иргэн бүрт сонгох, сонгогдох эрхтэй гэдгийг нь мэдрүүлсэн түүхэн үйл явдал юм шүү дээ. 

-Өөрөөр хэлбэл, анхны Ардчилсан сонгууль болсон хэрэг үү?

-Тухайн үед “Жалга довны” гэж ярьдаг байсан 400 гаруй депутатыг сонгох ээлжит сонгууль болсон юм. Гэхдээ 70 жилийн турш нэг намын тогтоосон дарангуйллын зарчмаар бус анх удаа чөлөөт Ардчилсан сонгууль явуулсан. Өмнө нь нэг хорооноос нэг л хүн нэр дэвшүүлж 99.9 хувийн саналаар сонгодог. Түүнийгээ “Сонгууль” гэж нэрлэдэг. Энэ зарчмаараа 70 жил явж ирсэн. Түүхийн тэр харанхуй үе 1990 онд төгсгөл болсон. Анх удаа нэг намын тогтолцоог халж, чөлөөт Ардчилсан сонгуулийг хүлээн зөвшөөрч төрийн эрх барих дээд байгууллагын бүрэлдэхүүнээ анх удаа нийт ард түмнээрээ сонгосон. Өөрөөр хэлбэл, монголчууд анх удаа сонгох, сонгогдох эрхээ эдэлсэн өдөр. 

-Яах аргагүй л монголчуудын хувьд түүхэн, тэмдэглэлт өдөрт тооцогдохоор үйл явдал болжээ.

-Тэгэлгүй яахав. 70 жил оршин тогтносон нэг намын тогтолцоог халж, анх удаа олон намын оролцоотойгоор сонгууль явуулсан. Бие даагч нар хүртэл нэр дэвшсэн шүү дээ. Энэ утгаараа долдугаар сарын 29-ны өдөр түүхэн өдөрт тооцогдоно. Тийм учраас орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байхад буруудахгүй. Үгүй ядаж тэмдэглэлт өдөр болгон нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байхад буруудахгүй л дээ. 

-Таны хувьд энэ сонгуульд ямар байр сууринаас оролцсон бэ?

-Миний хувьд анхны чөлөөт Ардчилсан сонгуульд Нийслэлийн Ардчилсан намын дэд даргын хувиар оролцсон. Гэхдээ нэр дэвшээгүй. С.Зориг, Э.Бат-Үүл нарын хүсэлтээр МҮДН-аас Хайлаастын арванхоёрдугаар тойрогт нэр дэвшсэн Даш.Ганболдын шадар туслахаар ажилласан. 

Ардчилсан намын хүн өөр нэг намын нэр дэвшигчид бодлогоор очиж, нэг бүгээр хэлбэл “Томилолт”-оор очиж хамтран ажилласан анхны тохиолдол болсон нь Монголын улс төрийн түүхэнд бас нэгэн сонирхолтой түүх болон үлдэх болов уу. Учир нь, тэр тойрогт МАХН-ын дарга Г.Очирбат гэдэг хүн нэр дэвшиж байлаа. 70 жил төр барьсан дарангуйлагч намын даргатай өрсөлдөж байгаа гэдэг утгаар нь Ардчилсан хүчнүүд ач холбогдол өгч хүч хаясан нь тэр байж. Тэгээд ч тухайн үед нийслэл, орон нутагт салбар зөвлөлөө байгуулсан нам МоАН, МАХН хоёр л байсан юм. Тийм учраас бид очиж тусалсан. Дарангуйлагч намын даргатай өрсөлдөж байгаа гэдэг утгаар нь гадна дотнын сэтгүүлчид Даш.Ганболд бид хоёрыг өдөр шөнөгүй дагадаг байлаа. Иргэд ч их дэмжиж байсан. Гэвч 70 жил оршин тогтносон тогтолцоо тийм ч амар бууж өгөхгүй нь тодорхой. Бид маш бага буюу гуравхан хувиар ялагдаж байлаа. 

-Анхны Ардчилсан сонгуульд гар бие оролцож, тэр тусмаа эрх баригч намын даргатай өрсөлдөхөд хэцүү байсан уу?

-Мэдээж амаргүй. Жишээ нь, Даш.Ганболд бид хоёр автобусаар Хайлаастын эцэс ороод тэндээсээ гудамжаар явган алхаж сурталчилгаагаа хийдэг байлаа. Харин өрсөлдөгч маань цоо шинэ шар “69”-өөр тоос хадаан давхина шүү дээ. Заримдаа Волга уначихсан явна. Бид хоёр бол араасаа баахан шар толгойтой камер үүрч микрофон барьсан гаднын баахан сэтгүүлчид дагуулан бөөн сүр бараатай юмнууд л явдаг байлаа. Одоо бодоход их хөгжилтэй, бас дурсамжтай.

Гэхдээ миний хувьд сонгууль тэгээд дуусаагүй. Био, Сонгинод өрсөлдсөн МАХН-ын П.Жасрай /Ерөнхий сайд асан/ МоАН-ын дарга Э.Бат-Үүл хоёрын хэн нь ч сонгогчдын 50 хувийн саналыг авч чадалгүй сонгууль дахихаар болоод байлаа. Энэ удаа Э.Бат-Үүл намайг шадар туслахаараа ажиллуулахаар дуудаж, бид ч дахин сонгуульдаа ялалт байгуулж чадсан. Өөрөөр хэлбэл, анхны Ардчилсан сонгуульд МАХН-ын хоёр том лидертэй нүүр тулж өрсөлдсөн түүхтэй.

-Хожим бас МАХН-ын өөр нэгэн дарга болох Н.Энхбаяртай УИХ-ын сонгуульд, саяхан АН-ын даргын хувиар Сонгуулийн штабаа ахалж МАН-ын дарга М.Энхболдтой Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн. Анхны сонгуулиас эхлээд нь МАН, МАХН-ын дарга нартай өрсөлджээ

-Энэ бол тус тусдаа өөр өөр түүхүүд. Гэхдээ бодоод үзэхэд үнэхээр л бүгдээрээ өрсөлдөгч намын лидерүүд байж. 

-МАХН-ын дарга Н.Энхбаяр ч бас саяын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ сойж өрсөлдсөн юм байна.

-Тийм байна. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн энэ бол өөр өөр түүхүүд. Өнөөдрийн хувьд анхны Ардчилсан сонгуулийг санан дурсч, тэмдэглэх учиртай өдөр. Тийм учраас түүндээ анхаарлаа хандуулах нь зөв байх. 

Өнөөдөр бол Ардчилсан намын төдийгүй Монголын Ардчиллыг дэмжиж явдаг нийт монголчуудын баярын өдөр. Тийм учраас нийт Монголын ард түмэндээ болон энэ сонгуульд гар бие оролцсон мянга мянган иргэд сонгогчиддоо энэхүү түүхэн өдрийн мэндийг дэвшүүлье. Мөн энэ сонгуульд гол ачааг үүрч оролцсон Монголын Ардчилсан намын нийт гишүүд, дэмжигчид, журмын нөхдөдөө энэ өдрийн мэндийг дэвшүүлж амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 

Эх сурвалж : Demparty.mn

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Чойням:Хаана байна тэр ардчилал чинь: Харанхуй бурангуй гээд байгаа тэр үетэйгээ талийж одов уу? Харийн гүрний хөрөнгөтөн эздийн зохиосон үлгэр байв уу? 2017-07-30
Зочин:Монгол улсад гялайх цайх юм байгаа бол та нохдийн угуйсгээд байгаа 21 оны хувьсгвл,нэг намын тогтолцоотой хогжлийн тодорхой уед бий болсон гэдгийг хэн гуайнч угуйсгэж чадахгуй.Сайн муу янз бурийн юм байсан байх ,тэгэхдээ хумуус итгэлээрээ сэтгэлээрээ ажилдаг байсан юм шуу.Ардчилал,олон намын системд шилжсэнээр мон сайн ч юм байна муу ч юм их б.на.Энгийн жишээ нь еронхийлогчийн сонгууль яаж бие биенээ муулж харлуулж,талцуулж могоний сонгууль хийчихээд ардчилал, шудрага ес яриад улайхгуй л албан тушаалд дэвшиж,дэвшуулээд явах юм даа.Зарим улсууд хэлж ярьж байгаа угээ бодмоор юмаа.З.Энхболд 80,90 жилд бариагуй замыг бид 4 жилд барьсан .Чиний омнох уед чинь улс орон хогжиж л байсан .Замаас илуу улс оронд дааж давшгуй олон асуудал байсан байхаа.Засаг захиргааны нэгжуудтэйгээ холбогдох зам битгий хэл жимч байгаагуй байх шуу.Харин манай ахмад уе 2 гуй сэтгэлээр ажиллаж оноодрийн у.торчид гээд байгаа хумуусийн амьдрах орчиныг бий болгож дээ. 2017-07-31
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?