УЛС ОРНЫГ ТОЙРОН ТҮЙМЭР АСАЖ БУЙ БОЛ МАН ДОТОР ЦУНАМИ ДЭГДЭХ НЬ...

2017-08-08  

Хүрэлсүх түймэр унтраах, ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялагдуулсан одоогийн намын даргадаа хариуцлага тооцохыг эрмэлзэж байна гэсэн шум газар авч эхлэв. Энхболдыг яаж ийж байгаад ялна гэдэгт намын нөхөд нь итгэж байсан. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэн М.Энхболдоос намаа салгаж авах "А" төлөвлөгөө нэгэнт нурсан тул "Б" төлөвлөгөөндөө шилжихээс хэрэгжүүлэхээс өөр зам тэдэнд үлдсэнгүй гэж хэлж болно. Энэ бол МАН-аа одоогийн удирдлагаас хариуцлага тооцох нэрээр салгаж авах хурдавчилсан буюу "цахилгаан" төлөвлөгөө юм. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлснээр М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарыг УИХ-ын дарга, ерөнхий сайдын албан тушаалаас нь татан буулгаж, НАМЗХ-ны төлөөлөгчдийг төрийн өндөр дээд албан тушаалд томилох зорилгодоо хүрэхэд оршино гэж улс төр судлаачид дүгнэж байна.

Одоогоор бүх зүйл өрөлттэй сценарийнхаа дагуу өрнөж эхэллээ. Бага хурлаар М.Энхболдыг "хусаж" дийлэхгүй учир хүчний шинэ хуваарилалт хийхийн тулд Их Хурлаа хийх шаардлага тулгарсан. Тэгэж байж гэмээнэ удирдлагыг сонгох хүчний хуваарилалтад өөрчлөлт оруулах боломжтой. Бүх зүйл энэхүү сценариар өрнөж, НАМЗХ-ны залуучууд хэвлэлийн бага хурал хийж, МАН-ын Онц Их Хурлыг зарлан хуралдуулахыг шаардлаа. Тэд НАМЗХ бол Хүрэлсүх гэж ойлгож, бодож болно гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр нуусангүй.

Онц Их Хурлыг энэ сарын 25-ны дотор хуралдуулах шаардлагыг МАН-ын дарга М.Энхболдод гардуулна гэдгээ мэдэгдлээ. Далайн ёроол доргиж, чичирлээ гэдэг шиг, НАМЗХ намын доргиог эхлүүллээ.

 

 

С.БЭЛЭГМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Дэмжинэ:Зөв 2017-08-10
МӨНХӨӨ: МОНГОЛД ОДОО ҮНЭН ШУДАРГА ЁС ХЭРЭГТЭЙ БАЙНА...МАН ХАРИН ШИНЭЧЛЭГДЭХ ЦАГ БОЛСОН БАЙНА...ИДЭЭ БЭЭР ЛУЙВАРЧДАА ХУРДАН ШАХАЖ ГАРГААД АЖЛАА ХЙИМЭЭР БАЙНА...ШИНЭ ЗАЛУУ ШУДАРГА ЭХ ОРОНЧ МОНГОЛ ХҮН ЭНЭ НАМЫГ УДИРДАХ ЁСТОЙ ШҮҮ ... 2017-08-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?