МАН-ЫН ИРЭЭДҮЙ БҮДГЭРЧЭЭ

2017-08-24  

МАН-ын хоёрдугаар ээлж МАН-тайгаа, харин Монголын сонгогч түмэн 2020 онд МАН-тай НЭГМӨСӨН ТООЦОО БОДНО. Ийм нэгэн нам, ийм хэдэн гишүүнийг сонгожээ. Өөрсдийн намаасаа бүрдүүлсэн Засгаа ч тогтвортой ажиллуулах хүсэл эрмэлзэл алга. Ард түмний нэр барьсан хэдэн хүн. Томилгоонд оролцож чадаагүй, хувь хишиг бага хүртсэн нь "хусмаа чамлахад" хүргэсэн гэж олон нийт дүгнэж байна. Улс орны хөгжлийг түргэсгэж, ард иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлнэ гэж байснаа ч умартжээ. Албан тушаал, эрх мэдлийн төлөө "хөлөө жийлцэж" эхэлсэн нь ил тод боллоо.

"Чоно борооноор" гэдэг шиг л үйл явдал Монголын улс төрд өрнөж байгааг ажиглаж цөхөх юмгүй. Эрх мэдлээс гадуурхагдсан бүлэг өөрсдийгөө мэдрүүлэхийг хүссэн оролдлого ч гэж үзэж болох. МАН-ын ирээдүй бүдгэрчээ. 2012 оны сонгуулийн өмнө нэрээ сольсноос болж хэсэг гишүүд, дэмжигчдээ алдсан бол, одоо дахин хуваагдах дээрээ тулжээ. Хоёрдугаар ээлж хоолонд орохоор "зэхсэн" байна. Ард түмний амьдралыг доройтуулсан Засагтайгаа тооцоо хийнэ гэж ард иргэдийн нэрийг барьж "давшилж" байна.

Харин Монголын ард иргэд, сонгогчид 2020 онд МАН-тай " НЭГ МӨСӨН ТООЦОО ХИЙНЭ" гэдгийг тэд мартжээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Энхбаяраа, Аюурсайхаан ****нуудаа цаана чинь Монгол охин дэлхийн аварга болж байна.Үмхий ****уудаа. 2017-08-24
АГИ:ТӨРӨӨС АВЛИГЧДЫГ ЗАЙЛУУЛЖ ЧАДУУЛ ТЭД БААТАРУУД МӨН иНГЭХИЙН ТУЛД ТА НАРЫГ СОНГОСОНЫГ МАРТАВ 2017-08-25
Agii:NAM geed 60 terbumiin ****nuudtai evlereh uu 2017-08-25
МАН- Ы АХМАД ГИШVVН:АЛБАН ТУШААЛ, ТVVНИЙГ ДАГАСАН ИХ МЕНГЕНИЙ ШУНАЛД АВТАЖ 96 ЖИЛИЙН ТVVХТЭЙ НАМЫН МААНЬ НЭРИЙГ ХУГАЛЖ ,АРД ТVМНИЙГ ДОРОМЖИЛДОГ ШУНАЛТАН С. БАЯР, М. ЭНХБОЛД, Ц. САНДУЙ, БАДАМЖУНАЙ, А. ГАНБААТАР МЭТИЙН НЕХЕДТЭЙГЕЕ ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ НАМААСАА ХЕЕГЕЕД 60 ТЭРБУМЫН ХЭРЭГТ НЬ ОНООГДОХ ЯЛ ЗЭМИЙГ НЬ ЕГЧИХВЕЛ 2020 ОНЫ СОНГУУЛЬД ГАРААД ИРНЭ. ХЭРВЭЭ VVНИЙГ ХИЙЖ ЧАДАХГVЙ БОЛ ГАЗРЫН ХЕРСНЕЕС БVРЭН МЕСЕН АРЧИГДАНА. БИДНИЙ VЕИЙН НАМ МААНЬ ХАТУУ САХИЛГА БАТТАЙ ХАРИУЦЛАГАТАЙ БАЙСАН ЮМ. 2017-08-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?