ҮЕ ҮЕИЙН ЕРӨНХИЙ САЙД НАР ЗАСГИЙГ ОГЦРУУЛАХ ТАЛ ДЭЭР ЯМАР БАЙР БАРИМТЛАВ

2017-08-26  

Р.АМАРЖАРГАЛ : ЭНЭ БОЛ ЭРХ БАРИГЧДЫН Л ШИЙДЭХ АСУУДАЛ

Энэ Засгийн Газар бол нэг их гайхалтай Засгийн Газар бус. Өмнөхөөс мундаг гэж хэлж чадахгүй. Гэхдээ газар дор ортол муулах Засгийн Газар биш. Огцруулах эсэх нь эрх баригчдын л шийдэх асуудал. Энэ нь ямар үр дагавартай, юунд хүргэдэг гэдгийг МАН-ынхан мэддэг гэж бодож байна.

 

Өдрийн сонинд өгсөн ярилцлагаас...

 

Ш.ГУНГААДОРЖ : МУУ ЁРЫН ЮМ ЯРЬМААРГҮЙ БАЙНА

Би бол Засгаа огцруулахгүй байгаасай гэж бодож байна. Гэхдээ байдлыг хараад байхад огцруулах асуудал зайлшгүй гарчих гээд байгаа нь харамсалтай. Түүндээ тулбал, хоорондоо толхилцож, албан тушаалаа булаацалдаад байлгүй хурдан шийдэх хэрэгтэй. Дараагийн бүрэлдэхүүнээ шуурхай томилох хэрэгтэй. Ажлаа сайн мэддэг, туршлагатай, дан дээлтэй сайд нарыг тавих хэрэгтэй. Ер нь бол Засгаараа оролдох нь маш буруу гэдгийг л хэлэх байна.

 

Зууны мэдээ сониноос...

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Амар:Энхбаярыг хаан байхад Хүрэлсүхийг үг хэллээ гэж эрүү үүсгэж байв.Одоо Эрдэнэтийн 49 хувьд хариуц**** тооц баячуудыг биш иргэдээ боддог нам болгоно гэсний төлөө түүнд дахин эрүү үүсгэж байна. Гэхдээ энэ удаа Хүрэлсүх ганцаараа биш болсоон.Иймээс яаж хөрөнгөжсөн нь мэдэгддэггүй баячууд тэдний гар хөл бологсод долоон уулын цаагуур далд орноо.Харж л байгаарай. 2017-08-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?