Д.ХАЯНХЯРВАА : УЛС ТӨРИЙН НАМЫН ЗӨРЧЛӨӨ ЗАСАГ, ТӨРТЭЙ ХУТГАЖ БОЛОХГҮЙ

2017-08-26  

Улс төр бол ойлголцол. Бид бүлэг дотроо ойлголцоно гэж итгэж байна. Ирэх даваа гарагт би намынхаа бүлгийг хуралдуулахаар гишүүддээ зар тарааж байна. Энэ засгийг алдаагүй ажилласан гэж хэлэхгүй. Гэхдээ л эдийн засгийг тогтворжуулах талаас хийсэн бүтээсэн зүйлтэй, эерэг үзүүлэлт нь харагдаж эхэлсэн. АН-ын бүлэгтэй эвсээд өөрийн Засгаа унагаж болно. Тэглээ гээд үлдсэн 30 нь бас гараа хумхиад зүгээр суухгүй, нөгөөдүүлийгээ ч амар тайван суулгахгүй. Тэгэхээр энэ засгийг унагавал дараагийн засаг ч мөн л хэврэг байх болно гэдгийг итгэлтэй хэлье. Эцсийн дүндээ нам итгэлээ алдаж, иргэд туйлдаж 2020 онтой золгоно гэдгийг л хэлье. Энэ огцруулах бичиг барьсан 30 бол яриад байгаа шигээ шударга гэж иргэд ойлгоод байна итгэж байх шиг байна. Суудал, албан тушаалын хүсэл сонирхолгүй гэдэг нь оргүй худал үг гэдгийг л би мэдэж байна. Тиймээс бид ойлголцох ёстой. Засгийн 1,2-р хүмүүсийг ч бүлгийн хуралд урина. Тэр хоёр хүний өөр хоорондын зөрчил Засгийн үйл ажиллагаатай хутгалдаж болохгүй. Хамгийн түрүүнд тагнасан, тагнуулсан, чагнасан, чагнуулсан гэдэг асуудлыг хуулийн байгууллага нэн яаралтай шалгаж, тогтоох ёстой.

 

 

 

Д.МАНДАХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Аки:Хууль бусаар засаг огцруулах гээд сагсагнаж байгаа нөхрийг тагнахгүй яадгийн. Харин ч муужгайд зөөлөн хандаж байна. АТГ битгий алцагнаарай, шийд гаргасан бол шийдчих л хэрэгтэй. 2017-08-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?