НАМРЫН АЖИЛ, ӨВЛИЙН БЭЛТГЭЛ ЭНЭ НАМД ОГТ ХАМААГҮЙ БОЛОЛТОЙ

2017-08-26  

МАН задрах нь тодорхой боллоо. Задрал нь доороосоо биш, дээрээсээ эх авлаа. Намын одоогийн дарга М.Энхболдыг ялагдлын "шарх" нь анихаас өмнө дарж авахаар шинэчлэлийн бүлэг нь яарч байна. Намынхаа даргыг гадаадад эмчилгээнд явсан 3 хоногийг ч тэвчиж чадахгүй гэдгээ илэрхийлж сөрөг намын гишүүн, УИХ-ын хоёр дэд даргын нэг болох Санжмятавт Засгийг огцруулах бичгээ МАН-ын 30 гишүүн өргөн барилаа.

УИХ-ын 30 гаруй гишүүн ийнхүү намын дарга М.Энхболд, ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарыг огцруулах аяндаа мордлоо. Намрын ажил, өвлийн бэлтгэл энэ намд хамаагүй бололтой. Бий болсон боломжийг ашиглан "топор цахилгаан төлөвлөгөөндөө" шилжлээ гэж бие даагчид дүгнэж байна. Энэхүү үйлдэл нь МАН-ын удирдлагын хүрээн дэх хамгийн том "дайн"-ы галыг өрдөв. Тэмцэл нэг талынх нь ялалтаар дуусах цагт, нөгөө тал нь улс төрөөс арчигдахгүйн тулд шинэ намыг үүсгэн байгуулна гэсэн таамаглалыг улс төр судлаачид дэвшүүлж байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?