Ж.МӨНХБАТ : ЭНЭ БОЛ АЛБАН ТУШААЛ,САНДАЛ СУУДЛЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ

2017-08-27  

Засгийн газрыг муу ажиллаж байна гэдэгтэй би санал нийлэхгүй. Энэ огцруулах бичиг өргөн барьж буй хүмүүсийн дунд сайдын сандал ширээ мөрөөдсөн хүмүүс бий. Нэр ус нь ч ил болсон тул нэрлээд байх шаардлагагүй. Харин ярьж буй хариуцлагын асуудлыг би дэмжиж буй. Хариуцлагаа хоёр сарын дараа хуралдах намын Их Хурлаараа ярилцана. Гишүүдийн хувийн хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх нь улс төрийн намын соёл, түүний төлөвшилд ч чухал үүрэгтэй. Хариуцлага алдсан, ёс зүйн алдаа гаргасан гишүүд, сайд нар сайн дураараа өргөдлөө өгч, үүрэгт ажлаасаа чөлөөлөгддөг ийм ё суртахуунтай байх учиртай. Өнөөдөр үүсээд буй асуудал бол манай намын дотоод асуудал. Түүнийг төртөй, намтай хутгаж хэрхэвч болохгүй. Тэр тусмаа 65 суудал авсан нам сөрөг хүчинтэйгээ хавсран засгаа унагаах тухай санаархлыг тус намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд тэвчиж чадахгүй. Ийм яриа үүсгэж буй намын гишүүдийн өмнөөс ичиж байна. Эцэст нь хэлэхэд, гарын үсэг зурсан бүх гишүүд Засгийг унагана гэж би зураагүй. Намын Их Хурлыг хуралдуулах шаардлагад гарын үсэг зурсан тал ч бий.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?