НАМЫН ДАРГАА ӨГНӨ ГЭДЭГ БОЛ ЗАСГАА ӨГНӨ ГЭСЭН ҮГ

2017-08-28  

МАН доторхи засгийн эрхийн төлөөх тэмцэл ил боллоо. Наанаа шударга ёс, хариуцлага ярьж буй ч цаанаа сайдын суудал сэнтийний төлөө тэмцэл гэдгийг ч намын удирдах зөвлөлийн гишүүд нь ч нуухгүй байна. Хүсэл нь дэндүү "өндөр авч", намынхаа Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгээс нэгэнт хальсан үйл явдал өрнөж эхэллээ.

МАН-ын Удирдах Зөвлөл, 65 гишүүнтэй УИХ-дахь бүлэг нь хүч тэнцүү 2 бүлэгт хуваагджээ. Шинэчлэлийн бүлгийн удирдагчаар нь шадар сайд Хүрэлсүх хэдийнээ тодорсон. Шадар сайдынхаа үүрэгт ажлаас татгалзан өргөдлөө өгч, тэмцлийн замаа сонгосон. Намаа гартаа оруулчихвал Ерөнхий сайд болох түүнд шадар сайдаас татгалзах нь энүүхэнд гэж уншиж болох, түүний нүүдлийг. Түүнийг дэмжиж, засагт залрах бодолтой Хүрэлбаатар ( өмнө нь сангийн сайд, эрчим хүчний сайд) Оюун-Эрдэнэ, Гарамжил, Ж.Энхбаяр нарын 30 гишүүн Засгийн Газраа огцруулах тэмцэлд нэгдэв. Өмнө нь Ардчилсан Нам л Засгаараа байсхийгээд оролддог байсан жишээг МАН давтаж буй нь хэвлэлийнхний сонирхол татав. Улс төр хөдөлгөөнд орох байсан уу, Засгийг өөрчлөх тодорхой төлөвлөгөөг боловсруулсан байсан уу гэвэл байсан гэж хэлж болох.

М.Энхболд ерөнхийлөгчийн сонгуульд ялж, намын даргаа дараачийнхаа залгамжлагчдаа өгөх тэр үед энэ бүх үйл явц аяндаа өрнөх байсан юм, уул нь. Ерөнхийлөгчийн сэнтийд "заларсан" М.Энхболд намын тамгаа журмын нөхдөдөө баяр ёслол төгөлдөр хүлээлгэж өгөх байсан. Тэр үед намын даргаар шинэ хүнийг сонгох, ерөнхий сайдыг өөрчлөх зэрэг улс төрийн нүүдлийн ИХ ХҮЛЭЭЛТ нам дотор нь байсан. Гэтэл бүх юм эсрэгээрээ эргэсэн учир, намын дарга М.Энхболдыг түлхэн унагаж, тамгыг нь хүчээр булаан авах цорын ганц сонголт үлдсэн. М.Энхболд ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаар хүлээж байсан 3 өндөр албан тушаал замхарсан нь тийш тэмүүлж байсан гишүүдийн тэсвэр тэвчээрийг алдагдуулав. УИХ-ын дарга, МАН-ын дарга, Ерөнхий сайдын суудал. Энэ албан тушаалыг МАН доторхи " Хэрүүлийн алим" гэж нэрлэж байна. Тиймээс ялагдсан нэр дэвшигч М.Энхболд, сулхан ажилласан Засгийн Газартай хариуцлага тооцно гэсэн нэрийн дор дээрхи 3 албан тушаалыг авахаар зэхэж буйг намын нөхөд нь ч илчилсэн. МАН-ын хувьд эрх барьж байх үедээ Засгаа сольж байсан ганцхан тохиолдол бүртгэгдсэн байдаг. Тэр үйл явцыг давтахыг Хүрэлсүх ба түүний нөхөд хүсэж байх шиг. Хойноос (Оросоос) ирсэн С.Баяр намын ерөнхий нарийн бичгийн дарга хийж байхдаа намын даргаар сонгогдож, даргаар сонгогдонгуутаа ерөнхий сайдаа ч авья, хариуцлагаа ч үүрье гээд М.Энхболдоос ерөнхий сайдын суудлыг булаан авч байсан нь санаанд тодхон бууж байна. Ийм л үйл явц давтагдан өрнөх нь.

Ялгаа нь тэр үед МАН нэг цул байсан бол энэ удаа хоёр том бүлэгт хуваагджээ. Намын даргаа өгнө гэдэг бол Засгаа өгнө гэсэн үг. Тиймээс энэ удаа намын даргын суудлыг найр тавьж өгөх асуудал байхгүй гэж хөндлөнгийн ажиглагчид дүгнэж байна. Энэ юу гэсэн үг вэ? гэвээс нам дотор маш том мөргөлдөөн болно гэсэн үг. Энэ бол оршин тогтнохын төлөөх эцсийн тулаан ч байж болох. Ялагдсан тал нь буланд шахуулна, намдаа гадуурхагдана, тэгэхгүй гэж үзвээс улс төрийн шинэ нам байгуулах сонголт л үлдэнэ. Хэний тал ялах, хэн хохирол амсахыг цаг хугацаа харуулна. Эхний дохио гарч, Хүрэлсүхийг яллагдагчаар татах хүсэлтийг АТГ-ын мөрдөн байцаагчид прокурорт тавилаа. Маш ноцтой хэргийг түүнд тохохоор зэхэж байна. Энэ бол Монголын төрийн эрхийг хууль бус аргаар булааж авах гэсэн оролдлого гэсэн хүнд заалтаар түүнд ялын тогтоол уншихад бэлэн болсныг АТГ-ынхан мэдэгдэв. Одоо харин Хүрэлсүхийн тал юу хийхийг, Баттулга уг асуудалд хэрхэн хандахыг харах цаг үлдэв. Учир нь шүүх, прокурор бол ерөнхийлөгчийн харьялалал, мэдлийн байгууллага. Тэмцэл хурцадлаа. Энэ тэмцэлд Баттулга ерөнхийлөгч аль талыг нь дэмжихийг иргэд ажиглаж байна. Хүрэлсүхийн хувьд зоригтой байгаа нь, ардаа Баттулга ерөнхийлөгчийг тулж түшнэ гэж итгэж байгаад оршино гэж таамаглах ч хүмүүс цөөнгүй. Тулаан нэгэнт эхэлсэн тул толгойлогчийг нь торны цаанаа суулгаж чадна гэдгээ эрх мэдэлд байгаа хэсэг нь бусдад нь мэдрүүллээ. Эрх мэдэлд байгаа хэсэг огт тэмцэлгүйгээр бууж өгөхгүй гэдгээ илэрхийллээ. Нам доторхи тулалдаан энэ чигээрээ үргэлжлэх үү гэдэг анхаарал татаж байна. Гишүүдийн дийлэнх нь "но" той учир, зорилгоосоо хэд нь ухрахыг ч таахад бэрх. Тэгж байтал харилцан буулт хийхийг ч үгүйсгэхгүй. Яагаад гэвэл, тэмцэгчдийн эцсийн зорилго бол эрх мэдэлд хүрэх, нөгөө талынх нь эрх мэдлээ хадгалах юм. Нэг талыг нь Хүрэлсүх ахлан довтолж буй бол, Ж.Мөнхбат тэргүүтэй нэг үе тэнгийнхнийг тэдний өмнөөс тавьжээ. Гэхдээ ноён урваач, нохой шарваач гэдэг, тэд эрх ашиг,сонирхол дээрээ зохицвол, тэмцэл хийгээд ч байх шаардлагагүй.

 

 

 

Тоймч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:toporin sanaa bielehguie 2017-08-28
zochin:toporin sanaa bielehguie 2017-08-28
топор:Урвагч, хуурамч эх оронч, сүржигнүүр Хүрэлсүх больчихооч. 2017-08-28
Зочин:Засаг огцрох шаард****гүй! Урваач шарваач нарыг зайлуулах хэрэгтэй ! Их шунасан хүнд төрийн жолоо бүү атгуул! 2017-08-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?