ЗАГВАР ӨМСӨГЧ ОЮУНГЭРЭЛ ШИЛДЭГ ГУРАВТ БАГТЛАА

2017-08-28  

Европын Монакогийн гүнт улс гурван жилийн өмнөөс гоо сайхны үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор "Madame The Glam Monaco" тэмцээнийг зохион байгуулах болжээ. Энэ тэмцээнд Монгол Улсаас Г.Оюунгэрэл оролцон сүүлийн шатанд шалгарч шилдэг зургаан оролцогчийн нэг болоод зогсохгүй тус тэмцээний шилдэг гурван оролцогчдын нэгээр шалгарчээ. Тэмцээнд өмнө нь Ази модель цөөн оролцдог бөгөөд эцсийн шатанд анх удаагаа ази оролцогч шалгарсан нь энэ ажээ. Тус тэмцээний ялагч нь тухайн жилийнхээ дэлхийн тансаг брендүүдийн нүүр царай болохоос гадна томоохон арга хэмжээнд уригдан оролцдог байна.

Г.Оюунгэрэл 14 настайдаа загварын ертөнцөд хөл тавьж байсан бол өдгөө Азийн хатан хаан хэмээгдэх болжээ.

Tэмцээний сүүлийн шатны шалгаруулалтан дээр өмссөн түүний гоёлын даашинзыг “Хайрын хурим салоны хамт олон урласан байна. ”Madme the Glam Monaco” тэмцээний шилдэг оролцогчийн нэгээр шалгарсан Оюунгэрэл нь хоёр хүүхдийн ээж. Энэхүү тэмцээн нь дэлхийн мянга мянган ээж болсон бүсгүйчүүдийн өмнө нээлттэй байдгаараа онцлогтой бөгөөд бусад миссүүдийн тэмцээнүүдээс ялгаатай аж.

"Madame The Glam Monaco" тэмцээний 2016 оны ялагчаар Украйны супер модель Жулия шалгарч байжээ. 

 

Ц.ЧУЛУУНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?