“ЦАРАЙЛАГ ӨДРҮҮД” ИНЭЭДМИЙН УРАН САЙХНЫ КИНО ҮЗЭГЧДИЙН ТООГООР ТЭРГҮҮЛЖ БАЙНА

2017-08-28  

“Оюунлаг” продакшны дэлгэцийн тав дахь уран бүтээл болох “Царайлаг өдрүүд” инээдмийн уран сайхны кино Хүннү кино театрт энэ сарын 25-нд  нээлтээ хийлээ. Тус киноны зохиолчоор Хайрын рекорд, Намрын синдром, Омарын эрэлд зэрэг кино бүтээлээрээ олонд танигдсан “ТВ Коктейл” хамтлагийн жүжигчин Д.Энхбаяр ажилласан бол киноны ерөнхий найруулагч, продюсераар Д.Отгонбаяр, Г.Сэр-од нар ажилласан байна.

Гол дүрүүдэд “A-Cappella” хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөр, АЖ Г.Мягмарнаран, МУГЖ Г.Золбоот, МУГЖ Л.Дэмидбаатар, Н.Мөнхсоёл, Б.Баатархүү, С.Батзориг, Ө.Мөнх-Эрдэнэ, Д.Дэлгэрсайхан, П.Намуун нар тогложээ. “Царайлаг өдрүүд” инээдмийн уран сайхны кино энэ намрын хамгийн анхны нээлтээ хийсэн кино юм. Тус кино нь нээлтээ хийгээд удаагүй байгаа ч  үзэгчдийн тоогоор тэргүүлж байгаа аж.

“Царайлаг өдрүүд”Монголын уран сайхны киноны үйл явдлын тухай өгүүлэхэд гол дүр болох 35 настай эхнэр хүүхдийн хамт амьдардаг Төгөлдөр нэртэй, геологич мэргэжилтэй залуу шинэ ажил, шинэ албан тушаалд томилогдож байгаагаар киноны үйл явдал эхэлнэ. Төгөлдөр гадаадад сургууль төгссөн, мэдлэг боловсролтой, чадварлаг нэгэн юм. Гэвч тэрээр ганцхан асуудалтай. Тэрээр удамшлын өвчины улмаас огт хөмсөггүй мулзан царайтай болсон билээ. Тэр мөчөөс хойш байнга каск өмсөж явдаг болсон ба шинэ ажлынх нь хамт олон түүнийг шоолж, Төгөлдөрт хүндрэл учруулна. Ингээд сэтгэлээр унасан Төгөлдөр өөртэй нь хамт нэг багт ажилладаг, Хүдэрболдод учир байдлаа хэлж зөвлөлдсөнөөр гоо сайхны мэс засалд орохоор болно. Ингээд эхнэр хүүхдээ гадаад руу аялалд явсан хойгуур гоо сайхны хагалгаанд орсон Төгөлдөр танигдахын аргагүй өөр болсноор түүний “Царайлаг өдрүүд” эхлэх болно. Царайлаг болсон Төгөлдөрийг гэр бүл, ажлын хамт олон, гээд бүгд танихгүй байх ба, зөвлөлдөж хагалгаанд оруулсан Хүдэрболд найз нь хүртэл танихгүй гэж гүтгэн, галзуу солиотой хүн болгон хувиргаж ажил амьдрал гээд хамаг юмаа алдахад хүрнэ. Өөрийгөө Төгөлдөр гэдгийг батлахын тулд олон саад бэрхшээлийг хэрхэн даван туулахыг “Царайлаг өдрүүд” инээдмийн уран сайхны киноноос хүлээн авч үзээрэй. Төгөлдөр өөрийгөө баталж чадах болов уу. Энэ намрыг “Царайлаг өдрүүд “-тэй эхлүүлж, Царайлагуудын эгнээнд тавтай морилоорой.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?