АРДЧИЛСАН НАМ ӨС ХОНЗОНГОО АВАХААР ЗЭХЭЖ БАЙНА

2017-09-01  

1997 оны ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-ын ( тухайн үеийн) нэр дэвшигч Н.Багабанди  Монгол улсын 2 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараачаас АН-ын эмхэлсэн Монгол Улсын Засгийн Газар шил дараалан огцорч, УИХ-д 50 суудалтай байсан эвсэл ганцхан суудалтай болтлоо ард түмнээр дүнгээ тавиулсан.

Тэгвэл ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдсоны маргаашнаас эхлэн Засаг доргиж эхэлсэн. МАН-ын хоолонд хүрээгүй хэсэг "тогоо руугаа өнгөлзөж", түүнийг нь АН өлгөж авахаар нэгэнт зэхжээ.

- Засгаа огцруулах эсэх нь эрх баригчдын асуудал, -Бид Засаг барихад оролцохгүй, хамтрахгүй гэж АН-ын удирдлагууд шил дараалан хэлж, мэдэгдэж буй ч, Засагтай тооцоо хийнэ гэдэг нь ил тод болжээ. Засгийг огцруулах АН-ын гишүүдийн байр суурь нь МАН-ын бүрдүүлсэн Засгийн Газрыг огцруулан хэврэгшүүлэх, өөрөөр хэлбэл 1996-2000 оны өс хонзонгоо авах нөхцөл бүрдсэнийг илэрхийлж байна гэж хөндлөнгийн ажиглагчид дүгнэж байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?